Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Шилэн данс
ФАЙЛЫГ ҮЗЭХ

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд

дотоод аудит хийсэн тухай

Нэг.Ерөнхий зүйл

Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2020 оны 1-р улирлын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2020 оны 04-р сарын 17-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

Хоёр. Хамрагдсан асуудал

  • Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
  • Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
  • Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.

Д/д

Байгууллага, нэгжийн нэр

Байгууллага, нэгжийн тоо

Мэдээлэх тоо

Мэдээлсэн тоо

Хэрэгжилтийн

Хувь

 
 

1

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

24

984

938

 

95.3

 

3

Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж

 

175

 

6475

 

6304

 

97.3

 

 

 

Дүн

 

199

 

7459

 

7242

 

97.0

 

 

Гурав. Шалгалтын явцад хийгдсэн ажил.

- Улирлын тайлан илгээгээгүй 12 сумын 21 албан тушаалтан, аймгийн Биеийн тамир спортын газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар санал хүргүүллээ.

Дөрөв.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.

            Тэлмэн, Ургамал, Улиастай, Эрдэнэхайрхан, Асгат, Завханмандал, Отгон сумдын ТЕЗ-н шилэн дансны 1-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

            Алдархаан сумын ЭМТ мэдээллийг 27 хувьтай байршуулсан нь аймгийн дундаж хувьд сөргөөр нөлөөлсөн.

            Аймгийн хэмжээнд 41 байгууллага 1-р улирлын цахим тайлан илгээгээгүй.

           

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-05-11 06:35:00