Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд
дотоод аудит хийсэн тухай
Нэг.Ерөнхий зүйл
Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2020 оны 2-р улирлын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2020 оны 07-р сарын 20-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.
Хоёр. Хамрагдсан асуудал
-
Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
-
Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
-
Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.
Д/д
|
Байгууллага, нэгжийн нэр
|
Байгууллага, нэгжийн тоо
|
Мэдээлэх тоо
|
Мэдээлсэн тоо
|
Хэрэгжилтийн
Хувь
|
|
|
1
|
Төсвийн ерөнхийлөн захирагч
|
24
|
1896
|
1815
|
95.7
|
|
3
|
Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж
|
175
|
13300
|
12557
|
94.4
|
|
|
Дүн
|
199
|
15196
|
14372
|
94,5
|
|
Гурав. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.
Сантмаргаз, Баянхайрхан, Тэлмэн, Шилүүстэй, Асгат, Завханмандал, Идэр, Их-Уул сумдын ТЕЗ-н шилэн дансны 2-р улирлын цахим тайлан илгээгээгүй.
Баянхайрхан ЗДТГ, Тосонцэнгэл 2-р сургууль, Завханмандал ИТХ, Их-Уул Сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Нөмрөг ЭМТ, Соёлын төв, Тэс ИТХ, ЗДТГ, Сонгино ИТХ, ЗДТГ, Улиастай сумын 3,4-р сургууль, 2,3,4,5,6,9-р цэцэрлэгүүд, Цагаанхайрхан Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Шилүүстэй Соёлын төв, ИТХ, ЗДТГ, Яруу Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ, Тэлмэн, Түдэвтэй, Отгон, Дөрвөлжин сумын төсөвт байгууллагууд 2-р улирлын цахим тайлан илгээгээгүй.
Улиастай сумын ТЕЗ-н мэдээлэл 63%, Цэцэн-Уул сумын ИТХ 62%, ЗДТГ-76%, Асгат сумын Сургууль 67%-тай мэдээлэл байршуулсан нь аймгийн дундаж хувьд сөргөөр нөлөөлсөн.
Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ.
-
Улирлын тайлан илгээгээгүй байгууллагууд нөхөж илгээх, цаашид хуулийн хугацаанд тайлан илгээж байх
-
Мэдээллийг бүрэн гүйцэт, үнэн зөв 100 хувь байршуулж байх
-
90-ээс доош хувьтай байршуулсан байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах
-
Удирдлагын болон хувийн мэдээллээ шалган шинэчлэх
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА
НИЙТЭЛСЭН: 2020-10-13 07:47:01
Жиргэх