ФАЙЛЫГ ҮЗЭХ
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд
дотоод аудит хийсэн тухай
Нэг.Ерөнхий зүйл
Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2021 оны 1-р улирлын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2021 оны 04-р сарын 28-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.
Хоёр. Хамрагдсан асуудал
-
Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
-
Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
-
Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.
Д/д
|
Байгууллага, нэгжийн нэр
|
Байгууллага, нэгжийн тоо
|
Мэдээлэх тоо
|
Мэдээлсэн тоо
|
Хэрэгжилтийн
Хувь
|
|
|
1
|
Төсвийн ерөнхийлөн захирагч
|
24
|
984
|
903
|
91,7
|
|
2
|
Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж
|
176
|
6512
|
6275
|
96,4
|
|
|
Дүн
|
200
|
7496
|
7178
|
96,0
|
|
Гурав. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.
Алдархаан сумын ТЕЗ-н 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй, 1-р улирлын мэдээлэл 61 хувьтай байршуулсан. Дарга, нягтлан бодогч нарын хувийн мэдээлэл шинэчлээгүй.
Улиастай сум дарга, нягтлан бодогч нарын хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 3,4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй, мэдээлэл 54 хувь буюу хангалтгүй байршуулсан.
Идэр, Тэлмэн, Түдэвтэй, Завханмандал сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй.
Их-Уул, Нөмрөг сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.
Отгон сум 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.
Тэс сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.
Сонгино сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.
Төрийн болон орон нутгийн өмчит 176 байгууллагаас 130 байгууллага 1-р улирлын тайлан илгээж 46 байгууллага тайлан илгээгээгүй байна.
Дөрөв. Дотоод аудитын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ.
-
Хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн 2 сумын 6 байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлсэн.
-
24 албан тушаалтантай холбогдож мэдээлэл бүрэн байршуулах, тайлан илгээх, хувийн мэдээлэл шинэчлэх зэрэг зөрчлийг арилгуулж гүйцэтгэл 97 хувь болж нэмэгдлээ.
Тав. Дүгнэлт
2020 оны 1-р улиралд 97 хувийн гүйцэтгэлтэй байсан бол энэ оны мөн үед 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хэдийгээр 126 байгууллага мэдээллээ 100%-тай байршуулсан боловч Улиастай сумын ТЕЗ-н мэдээлэл 54%, Алдархаан сумы ТЕЗ-н мэдээлэл 61%, Сонгино сумын ТЕЗ-н мэдээлэл 73%, Түдэвтэй сумын ой анги 59%, ЗДТГ 57%, ИТХ 73%, Соёлын төв 62%, ЕБС 65%, Асгат сумын Соёлын төв 70%, Цагаанхайрхан сумын ЭМТ 68%, Баянтэс сумын ЕБС 65%-тай байршуулсан нь шууд нөлөөлсөн байна.
Мөн “Шилэн дансны тухай хууль”-ийн хуулийн хэрэгжилтийг хангуулах нэгдсэн сургалт хийгдээгүй, хуулийг хангалттай хэрэгжүүлж буй байгууллага, албан тушаалтанг урамшуулах тогтолцоо байхгүйгээс идэвхи санаачилга сул байна.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА
НИЙТЭЛСЭН: 2021-05-10 04:04:50
Жиргэх