Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРАМ

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Ажилтны ээлжийн амралтээлжийн амралтын цалинг ажил олгогч тооцож олгохдоо Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 99, 110 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжэнэхүү журмыг баримтална.  

1.2.Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулжжил бүрийн нэгдүгээр улиралд батална.

1.3.Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан элжийн амралт олгох мэдэгдэл"-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно.

 

1.4.Ажил олгогч энэхүү журмын 1.2-т заасан хуваарийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн магадалгаатай болон 18 насанд хүрээгүй ажилтны хүсэлтийг харгалзах, ажилтны жирэмсний болон амаржсаны амралтхувийн чөлөөг ээлжийн амралттай нь уялдуулах зарчмыг баримтална.

1.5.Ажилтны хоёр ээлжийн амралтын хоорондох хугацаа болон жирэмсэн, амаржсаны амралттайхүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтан ажилдаа орсон тохиолдолд ажил олгогч түүний ээлжийн амралт эдлэх эрх үүсэх хугацааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан зохицуулалтаас дордуулахгүйгээр хамтын гэрээхөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно.

1.6.Ажил олгогч ажилтны эрүүл мэндийн байдал, гэр бүлийн үүрэг хариуцлага /бага насны хүүхэдтэй, эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаасувилгаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй гэх мэт/, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл өдрийг хуульд зааснаас нэмэгдүүлэн тогтоох асуудлыг хамтын гэрээхөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно.

1.7.Ажлын зайлшгүй шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех, тасаг, хэсгээр нь амрааж болно.

Хоёр.Ээлжийн амралтын хугацаа тооцох

2.1. Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүсгэсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

Жишээ: Ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагад ажилд анх орсон бол 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааг ажлын нэг жилээр тооцож, дараагийн ээлжийн амралтыг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

2.2.Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.  

2.3.Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтны тухайн ажлын жилд ажилласан нийт цагийг ердийн ажлын өдөрт шилжүүлж ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

Жишээ 1.Ажилтан нийт жил ажилласан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 6 цаг, долоо хоногт 30 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдэлсэн бол түүнд олгох ээлжийн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:  

   Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 6 цагийг харьцуулж, 0.75 (68) байх тул ажлын жилд олгох ээлжийн үндсэн амралтын 15 өдрийг 0.75 –аар үржүүлж 11.25 (15 өдөр0.75) өдрийн ээлжийн үндсэн амралт олгоно.

   Ээлжийн нэмэгдэл амралтын 3 өдрийг 0.75-аар үржүүлж 2.25 (3 өдөр0.75) өдрийн ээлжийн нэмэгдэл амралт олгоно.

   Ажилтны ээлжийн амралтын нийт өдөр 13.5 (11.25 өдөр+2.25 өдөр) байна.

Жишээ 2.Ажил олгогч ажилтантай долоо хоногт 20 цаг ажиллах 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан бол ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:

      Ээлжийн үндсэн амралтын өдөр 1512 сар6 сар =7.5 өдөр;

      Долоо хоногийн ажлын бүтэн бус цаг 20Долоо хоногийн ажлын бүтэн цаг 40 = 0.5;

      Ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралт 7.5 өдөр0.5 3.75 өдөр

Жишээ 3.Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээтэй НИЙТЭЛСЭН: 2022-01-05 03:15:31