Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн билээ. Уг дурсгалт газар нь Хүннүгийн Шаньюйн алтан ураг, баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа юм. Мөн Ямаан усны дурсгалт газрын эргэн тойронд Хүннүгийн үед холбогдох оршуулгын газар буюу бүлэг дурсгалууд олноор олдож байгаа нь суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж байна. Энэхүү түүхэн үйл явдлыг орон нутагтаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан уг аялгуут жүжгийг бүтээж байгаа билээ.
“Асарын өндөр” түүхэн дуулалт жүжигт Завхан аймгийн ХЖТ-ын жүжигчид болон УДЭТ-ын 80 гаруй уран бүтээлч хамтран тоглоно. Жүжгийн зохиолчоор Б.Цогнэмэх, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор СТА Ш.Өлзийтөгс , хөдөлгөөний найруулагчаар СТА Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр СТА А.Отгон нар ажиллажээ.
“Асарын өндөр” жүжгийн гол дүрүүдэд:
Отухан - Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж
Даяан-Ай - М.Оюундарь, Л.Баяржавхлан
Хасун- Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын
жүжигчин Ц.Болормаа
Жан Цянь - Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж
Хохой- А.Цэрэнбалжир Хутагтай - С.Нямжав
Ром бүсгүй -Л.Баяржавхлан, Д.Отгончимэг
Улаанцолмон - О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд нар тоглож байгаа бол
Олны хэсэгт: Завхан аймгийн ХЖТ-ын нийт уран бүтээлчид болон арын албаныхан ажиллажээ.