ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА
815 ХҮН ҮЗСЭН БАЙНА

7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Завханмандал сумдын 100 жилийн ойн баяр болно. Ойгоо хийх дөрвөн сумын нэг болох Тосонцэнгэл сумын баяр наадмын бэлтгэл болон ойн хүрээнд хийж буй ажлуудтай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардорж нар танилцлаа.

Тус сум Улаанбаатар чиглэлээс Тосонцэнгэл сум руу орох хэсэгтээ гэрэлт болон мэдээллийн самбар, сүүдрэвч, явган хүний зам, нойл бүхий угтах, үдэх талбай байгуулж байна. Ажлын явц 50 хувьтай. Мөн 500 хүний суудал бүхий хуучин цэнгэлдэхээ өргөсгөн шинэчилжээ. Шинэ цэнгэлдэх 5 эгнээ 1300 суудалтай. Гадаа талбайд эрэгтэй 4, эмэгтэй 4, угаалтууртай байгаль орчны стандартад нийцсэн нойлыг ашиглалтад оруулсан.

Төв гудмандаа 1,5 км явган хүний зам, 2,5 км замын гэрэлтүүлгээ шинэчилсэн, сум доторх замаа засаж байна. Мөн Дархан-Уулын энгэрт байгалийн тогтоц, чулууг хөндөлгүй уул өөд өгсөх 800м шаттай зам бүхий амралтын хэсгийг нутгийн иргэдийн хандиваар байгуулжээ. Сумынхаа нийт айл өрх, гудамж талбай, аж ахуйн нэгжийн хогийг бүрэн цэвэрлэж нэгдсэн цэгтээ дарж устгах ажил явагдаж байна.

Эдгээр болон бусад ажлын явцтай Засаг дарга Г.Өнөрбаяр танилцаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг яаравчлах, ойн бэлтгэл ажлуудаа эргэн тайлагнахыг үүрэг болголоо.

2023-07-14 16:37:59