Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2017 ОНЫ 02 САР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УУЛ УУРХАЙ

2017.03.02

 

                  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, сумдын Засаг дарга, байгаль хамгаалагч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “2017 оны бүтээгдэхүүн нийлүүлэлт, үр дүнгийн гурвалсан гэрээ байгуулсан.

 

                  Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/35 дугаар захирамжаар “Нүүдэлчдийн наадам-2017” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат,Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Н.Батсугар нар 2017 оны 07 дугаар сарын 23/25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Отгонтэнгэрийн орноор “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах талаар сургалт мэдээлэл хийсэн.

 

                  02-сарын 13-14 хороонд  зохион байгуулагдсан БОАЖЯамны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд салбарын холбогдох агентлаг, байгууллагын дарга нарыг оролцуулсан.

 

                  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний чуулган”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг судалгааг гаргаж байна.

      2017 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлааргүйцэтгэх ойжуулалт, Ногоон  хэрэм туслах зурвас байгуулах, хортон шавжийн судалгаа, тэмцлийн ажил,  Дөрвөлжин сумын хар бутны чацарганы судалгаа, нөхөн сэргээлтийн  ажлын даалгавар техникийн тодорхойлолтуудийн төслийг боловсруулсан.

                  Хог хаягдлын тухай хууль, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хог хаягдлын нэр төрөл, үүсэлтийн тоо хэмжээг тогтоох өвлийн тооллогын төсөв тооцоог боловсруулан батлуулж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийн үе шат явагдаж байна.

                  Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилтан албан хаагчдын санхүүгийн тооцоо, өрхийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх, илүү зардлаа хэрхэн хэмнэх зэрэг асуудлыг тусгасан “Тооцоотой бас тооцоололтой амьдар” сэдэвт мэдээллийг байгууллагын ажилтан албан хаагчид, сумдын 41 байгаль хамгаалагчдын дунд зохион байгуулсан.

            “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн орон нутгийн техникийн хорооны 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан.

            Орон нутгийн төсөвт ашигт малмтал, газрын тосны хайгуул,олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар хураамжийн 2016-оны тайланг гаргаж байна.

            Бог малын мялзан, цэцэг өвчин Ховд, Говь-Алтай аймгуудад гаргасантай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн А-26 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч гоц халдварт өвчин илрэх шинж тэмдэг, халдвар дамжин тархах, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж боловсруулан 24 сумдын Засаг дарга, БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт хүргүүлжДөрвөлжин сумын Таван толгой багийн айл өрхүүдэд бог малын Мялзан өвчин зэрэг амьтанд халдварласан Бөхөн гөрөөс өвчилсөн талаар таниулах ажлыг хийж урьдчилан сэргийлэх талаар малчдад зөвлөгөө өгч ажиллаа.

            2017 оны 01-р сарын 24-нээс 2017 оны 02-р сарын 23 хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажлыг Улиастай сум, Алдархаан сум, БОАЖГазрын байгаль хамгаалагч нар 24 цагаар гарч нийт мод модон материал тээвэрлэсэн 38 тээврийн хэрэгслийг шалгаснаас эрхийн бичигтэй 33, эрхийн бичгийн хугацаа дууссан  2 зөрчил илэрч Алдархаан сумын БОУБайцаагчид, эрхийн  бичиггүй 1 тээврийн хэрэгслийг цагдаад  шилжүүлсэн.

           

 

НИЙТЭЛСЭН: 0000-00-00 00:00:00