Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Дулаан баригч G-Saver бүтээгдэхүүнийг сумдад хүргэх гэрээнд гарын үсэг зурлаа

Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачлагаар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гүүд нэйборс ОУТББ –тай хамтран хэрэгжүүлж буй Дулаан баригч G-Saver  бүтээгдэхүүнийг нийлүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү нээлтэд Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын ТГ-ын дарга Д.Сандагдорж, Гүүд нэйборс ОУТББ-ын захрирал Со Тэ Вон, Гүүд шэйрэнг ХХК-ийн захриал Ан Жун Су , Завхан аймаг дахь Гүүд нэйборс ОУТББ-ын ажилчид, иргэд хөдөлмөрчид оролцов.

Тус арга хэмжээний үеэр Жинст, Товцог, Өлзийт багийн өндөр настай иргэдэд  G-Saver  бүтээгдэхүүнийг бэлэглэж, төслийн ажилчид суурилуулж өгөхөө мэдэгдлээ.

Аймгийн Тэс,   Сонгино, Сантмаргаз, Тэлмэн, Завханмандал , Дөрвөлжин, Отгон, Шилүүстэй сумдад тус бүр 200 ширхэг Дулаан баригч G-Saver  бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж,  бүтээгдэхүүнийг хүргэх аяны цуваа сумдын зүг хөдөллөө.  Одоогийн байдлаар Улиастай суманд 2000 ширхэг дулаан баригч бүтээгдэхүүнийг айл ,өрхүүдэд амжилттай суурилуулсан байна.

        

НИЙТЭЛСЭН: 2014-10-27 16:11:02