Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймаг ОХУ-ын БНТУВА улстай хамтран ажиллах гэрээгээ шинэчиллээ

ОХУ-ын БНТУВА улсын тэргүүн Ш.В.Кара-Оолын урилгаар Завхан аймгийн Засаг даргаар ахлуулсан манай аймгийн төлөөлөгчид Кызыл хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд айлчлал хийж, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Тус айлчлалын үеэр ОХУ-н БНТУВА улсын Засгийн газар, Монгол улсын Завхан аймгийн Засаг захиргааны хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан –техник, соёл, боловсрол, хилийн хамтын ажиллагааны тухай хамтран ажиллах гэрээг шинэчилж , гэрээг ажил хэрэг болгоход хоёр  талаас харилцан анхаарч, дэмжихээ талууд хэлж байв.

   

Мөн энэ айлчлалын хүрээнд аймгийн Дэвшил сургууль ОХУ-н БНТува улсын Государственны  Лицей сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа тогтоов. Түүнчлэн Засаг дарга Ж.Жамъянтивын урилгаар ОХУ-н  БНТУВА улсын Эдийн засаг, Гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Ч.Ондар нарын төлөөлөгчид ирэх 7-р сард Завхан аймагт айлчлахаар боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2015-05-13 15:39:20