Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (2016-2020 он) Засаг даргын Тамгын газар
ФАЙЛЫГ ҮЗЭХ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын .......... оны ........-р сарын ......... –ны өдрийн

 .......... дугаар хуралдааны .......... тогтоолоор батлав.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ    

“ЗАВХАНЧУУДЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛ”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

АЙМГИЙН  ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ:

 

Завхан аймаг нь Монгол Улсын ууган 4 аймгийн нэг юм. Эх орны баруун хэсэгт орших бөгөөд хангай, говь, хээр тал хосолсон 82.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 20.7 мянган өрхийн 70.1 мянган хүн амтай, засаг захиргааны 24 сум, 115 багтайгаар  иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.

Нийт хүн амын 50.1 хувийг эрэгтэй, 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж, хүн амыг насны бүтцээр авч үзвэл 29.0 хувийг 0-14 насны хүүхдүүд, 65 хувийг 15-59 насныхан буюу хөдөлмөр эрхлэх насныхан, 6 хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаагаас харахад аймгийн хүн амд залуусын эзлэх хувь их байна.

2015 оны байдлаар 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 32.9 мянга болж, нийт хүн амын 47.2 хувийг эзлэж байна.

Хүн амыг суурьшлаар нь авч үзвэл: Аймгийн нийт хүн амын 22.8 хувь нь Улиастай суманд, 12.6 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.8 хувь нь Их-Уул суманд, 55.8 хувь нь бусад сумдад оршин сууж байна.

2015 онд аймгийн хэмжээгээр 313.2 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ үйлдвэрлэсний 46,4 хувийг хөдөө аж ахуй, 12.6 хувийг аж үйлдвэр барилгын, 41.0 хувийг худалдаа, үйлчилгээний салбар тус тус эзэлж, нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувийн жин харьцангуй бага байна. 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4763.4 мянган төгрөгт хүрсэн нь улсын дундажтай харьцуулахад 2186.4 мянган  төгрөгөөр бага байна.

Аймагт дэд бүтэц сул хөгжсөн, төвөөс алслагдсан зэргээс шалтгаалж хүн амын шилжилт  хөдөлгөөн их, хүн амын тоо буурах хандлагатай  байна.

Нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 5.2 хувь, үхэр 5.1 хувь, хонь 49.9 хувь, ямаа 39.6 хувийг тус тус эзэлж, хонин сүргийн хувийн жин хэвийн хэмжээнд байна. Цаашид бод малыг тогтвортой өсгөх бодлого боловсруулах шаардлагатай байна.

Аймагт “Сартуул” үүлдрийн хонь, “Завхан-буурал” үүлдрийн ямаа, Тэсийн голын хурдан удмын адууг үүлдэр омгоор батлуулж, цөм сүрэг болгон өсгөж байна.

  Аймгийн дүнгээр 2015 оны байдлаар 12.2 мянган малтай өрх, 8.3 мянган малчин өрхийн 16.1 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлээр жилийн хэрэгцээт төмс хүнсний ногооныхоо 41.2 гаруй хувийг орон нутагтаа үйлдвэрлэж, цаашид 70.0 хувьд хүргэх зорилт тавьж байна.

Амины малтай өрх нь аймгийн хэмжээний нийт өрхийн  58.8 хувийг эзэлж,  малчдын 31.8 хувь нь 16-34  насны залуучууд,  56.1  хувь нь 35-55 насны хүн ам, 12.1 хувь нь тэтгэврийн насныхан эзэлж  байна. Малчдын тоо өнгөрсөн оноос 2.0 хувиар өссөн ч, залуу малчдын тоонь 3.0 хувиар буурч,  МАА-д 5,1 мянган малчин залуус ажиллаж  байна.

Аймгийн хэмжээнд нийт 1678 нэгж үйл ажиллагаа явуулж,аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд 14.6 мянган хүүхэд  суралцаж, сургуулийн өмнөх боловсролын 39 байгууллагад 6.1 мянган хүүхэд хүмүүжиж байна.

МУИС-ийн Завхан сургуульд маркетинг, санхүү банк, нягтлан бодох бүртгэл зэрэг 8 төрлийн мэргэжлээр 32 багш, 419 оюутан, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежид 47 багш 203 оюутан сурагч, Политехник коллежид 17 мэргэжлээр 720 сурагч оюутан, 45 багштайгаар мэргэжлийн боловсролын үйл ажиллагаа явуулж байна.

Аймагт нэгдсэн эмнэлэг 2, сум дундын эмнэлэг 3, сумын эмнэлэг 19, өрхийн эмнэлэг 4, хувийн эмнэлэг 20, хувийн эмийн сан 23 ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

 

Аймгийн хөгжлийн давуу болон сул талууд

Давуу тал:

Ø    Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр

Ø    Насны бүтцээр залуу

Ø    Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох мал аж ахуйн түүхий эдийн арвин нөөцтэй

Ø    ОХУ-ын томоохон зах зээлд ойр дөт

Ø    Аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн үзэсгэлэнт газруудтай

Сул тал:

Ø    Хүн амын тоо цөөн, өсөлт удаан

Ø    Ажилгүйдэл  ядуурлын түвшин өндөр

Ø    Эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотойгоор аймгийн татварын орлого бага, аймгийн төсөвт улсын татаас голлох үүрэгтэй учир эдийн засгийн хувьд хараат

Ø    Зам харилцаа дэд бүтэц сул хөгжсөн

Ø    Аймгийн дотоод зах зээлийн багтаамж бага, Монгол Улсын нийслэл болон төвийн бүсийн томоохон зах зээлээс алслагдсан

Ø    2016 оны байдлаар нийт  нутгийн 14 хувь нь буюу 11 сум бэлчээрийн даац  хэтэрсэн байна

Ø    Нялхсын эндэгдэл, халдварт буюу халдварт бус өвчний гаралт ихсэх хандлагатай байдгаас шалтгаалан хүн амын дундаж наслалт бага

 

ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН ҮНДЭСЛЭЛ

 

Монгол улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталж нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхаргыг давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэсэн зорилтыг тусгасан.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга зам нь хүний мэдлэг, оюуны бүтээмж, экотехнологийн инноваци, гео-эдийн засгийн нэгдэл, сайн засаглал хэмээн үзэж байна.

Бидний хувьд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан аймгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хуримтлагдсанасуудлуудыг шийдвэрлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийг ирээдүйд өрсөлдөх чадвар бүхий бүс нутаг болгон хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад эдгээр асуудлыг болон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, эх орныхоо хөгжлийн тулгуур баримт бичгүүдийн үзэл санаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Намын мөрийн хөтөлбөрүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагуудаас ирүүлсэн санал, тухайн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд явуулсан санал асуулга, уулзалт хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг тусгасан болно.

 Мөн  тухайн зорилтыг хэрэгжүүлэх хүний нөөц, санхүү, эдийн засгийн тооцоо судалгаа, өнөөгийн болон зорилтот хүрэх түвшин зэргийг шалгуур үзүүлэлт болгон нарийвчлан тооцож гаргав.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад ашигласан тулгуур баримт бичиг:

Ø    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

Ø    Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого

Ø    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөр

Ø    Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль

Ø    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол

Ø    Завхан аймгийн Хөгжлийн цогц бодлого 2009-2021

Ø    Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайлан

Ø    Завхан аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр-2016

Ø    Завхан аймгийн Монгол ардын намын мөрийн хөтөлбөр-2016

Ø    Монгол улсын болон аймгийн Статистикийн эмхэтгэл

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

 

Ногоон хөгжил, иргэдийн идэвхитэй оролцоо, өндөр бүтээмж, оюуны чадавхид суурилсан, авлигаас ангид, ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалтай, шударга ёс, тэгш эрх,  хүний амьдрах ажиллах, хөгжих, таатай орчныг бүрдүүлсэн аймаг болох үндсийг тавина.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

 

Төр, засгийн бодлого үйл ажиллагаатай нийцсэн, орон нутгийнхаа онцлог,  нөөц чадавхийг бүрэн дайчилсан, судалгаанд суурилсан эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

 

-               Хүнд суртал, авлигаас ангид, ил тод нээлттэй байх

-               Шударга ёс, тэгш байдлыг хангах

-               Бодлогын залгамж чанарыг хадгалах

-               Төрийн удирдлагын манлайлал, ил тод байдлыг ханган, ёс зүйг чанд

           мөрдөж, хариуцлагыг өндөржүүлэх

-               Шинийг санаачилж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах

-               Хүн бүрийн сэтгэл шингэсэн оролцоо, идэвхийг өрнүүлэх

-               Шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх

-               Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

-               Мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх

-               Үйл ажиллагааны явцад хяналт үнэлгээ хийж, арга зүйгээр хангах

 

 

 

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Сайхан амьдралын баталгаа-Хөдөлмөр дагасан амжилт

 

Төсвийн үр ашигтай, хэмнэлттэй ил тод байдлыг  дээшлүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангаж, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэнэ.

 

1.1 САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ

Зорилт 1. Төсвийн үр ашигтай, хэмнэлттэй, ил тод, шуурхай байдлыг хангуулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Далд эдийн засгийг илрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх замаар орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

2. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийн бодит байдалд тулгуурлан төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг оновчтой болгож эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлнэ.

3. Бүх шатанд төсвийн үр дүнтэй, хэмнэлттэй, хариуцлагатай байдлыг хангуулж хяналтын системийг сайжруулна.

4. Статистикийн тооллого, судалгаа, мэдээний чанарыг сайжруулж үр дүнг богино хугацаанд тархаан, удирдлагыг мэдээллээр хангана.

Хүрэх үр дүн Татварын орлого нэмэгдэж, эдийн засгийн таатай орчин бүрдэн төсвийн үр ашиг, тооллого, судалгаа, мэдээний чанар сайжирна.

Зорилт 2. Худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, төрийн болон орон нутгийн өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэн хадгалалт, хамгаалалтанд тавих хяналт, бүртгэлийг сайжруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Орон нутгийн өмч, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах, хяналт тавих, ашиглаагүй илүүдэлтэй, дутагдалтай хөрөнгийн судалгааг гаргаж, өмчийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

2. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, худалдан авалтанд аймгийн аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлан, онлайн хэлбэрийг өргөжүүлнэ.

Хүрэх үр дүн Төсвийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болж, өмчийн хадгалалт, хамгаалалт сайжирна.

 

1.2 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал аж ахуй

Зорилт 1. Мал сүргийн зохистой харьцааг бүрдүүлж, бэлчээрийн даацад нийцсэн ашиг шим өндөртэй малыг өсгөх, малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалах, үржлийн ажил, үйлчилгээг боловсронгуй болгон ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

2. Сартуул үүлдрийн хонь, Завхан Буурал үүлдрийн ямааны удмын санг хамгаалах, ангилалт, сүрэглэн хээлтүүлэх, хээлтүүлэгч бойжуулах замаар малын ашиг шимийг нэмэгдүүлнэ

Хүрэх үр дүн Мал сүргийн чанар, үүлдэр угсаа сайжирч,  нэг малаас авах ашиг шим нэмэгдэнэ.

Зорилт 2. Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулж, мал сүргийг халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Мал эмнэлэг, үржлийн тасгийн чанарыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

2. Мал сүргийг халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, өвчний гаралтыг аюулгүй түвшинд байлгана.

3. Мал сүргийг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд хамруулж, паразиттах өвчний гаралтыг бууруулна.

4. Байгаль орчин, цаг уур, экологийн өөрчлөлтөөс шалтгаалан гарч буй малын өвчлөлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.

Хүрэх үр дүн Мал сүргийг эрүүлжүүлэн, хүн амыг эрүүл хүнсээр ханган зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлнэ.

Зорилт 3. Малчдын залуу халааг бэлтгэх, хөдөлмөрөө хорших, эрчимжсэн мал аж ахуй, фермийн үйл ажиллагааг дэмжинэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Малчдын залуу халааг бэлтгэх “Залуу малчин өрх”, “Илгээлтийн эзэд” хөдөлгөөн өрнүүлж, залуу малчдад мал маллагааны тэргүүн туршлагыг нэвтрүүлэн малчдыг бэлтгэж, давтан сургана.

2. “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх бага оврын техник нэвтрүүлэх, хөдөлмөрөө хорших санал санаачилгыг дэмжих, цөөн мал бүхий малчин өрхийг малжуулах, малчдын орон сууц барих, өвөлжөө хаваржааны хашаа хороо шинэчлэн засварлах хөдөлгөөн өрнүүлнэ.

3. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжин, хүн амыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангана.

4. Малчдын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх “Сайн малчин” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний залгамж халааг бэлтгэж, дэвшилтэт технологи, тэргүүн туршлага нэвтэрнэ.

Зорилт 4. Мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлж, бэлчээр ашиглалтыг сайжруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Инженерийн хийцтэй худаг, уст цэг гаргах, шинээр хайгуул хийх, засварлах, гар худаг, хөв, цөөрөм байгуулах зэргээр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.

2. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх, талхлагдал, цөлжилтийг бууруулах зорилгоор фотомониторингийн арга зүйг нэвтрүүлэн, бэлчээрт хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай байгаль орчинд халгүй дэвшилтэт аргаар тэмцэнэ.

Хүрэх үр дүн Бэлчээрийн усан хангамж нэмэгдэн, цөлжилт буурч ашиглалт сайжирна.

Зорилт 5. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, малчдын орлого, бүтээмжийг дээшлүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малын гаралтай түүхий эдийг уламжлалт аргаар стандартын дагуу боловсруулж, үнэ ханшийг тогтворжуулан үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

2. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлд инноваци, шинэ технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгон, малчид, иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Хүрэх үр дүн Мал аж ахуйн үйлдвэрлэлд инноваци нэвтэрч, бүтээмж дээшлэн, үйлдвэрлэл, ашиг орлого нэмэгдэнэ.

Газар тариалан

Зорилт 6. Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг ханган, аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувьд хүргэж, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангана.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

2. Хүн амын хэрэгцээт гурилын түүхий эдийн 30-аас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангана.

3. Төмс хүнсний ногоо, хүлэмж, тариалангийн талбай, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулж, аймгийн хүн амын хэрэгцээт төмс, хүнсний ногооны хангамжийг 70-аас доошгүй хувьд хүргэнэ.

Хүрэх үр дүн Газар тариалангийн үйлдвэрлэл дээшилж, аймгийн хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногооны  хангалтын хувь нэмэгдэнэ.

Зорилт 7. Газар тариалангийн үйлдвэрлэлд, техник тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи нэвтрүүлж, өвс тэжээл, үрийн нөөц бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Улиастай суманд төмс, хүнсний ногооны механикжсан зоорь байгуулж, технологийн дагуу хадгалсан хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангана.

2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн эрсдлээс хамгаалах, услалтын системийг шинээр барих буюу сэргээн засварлах замаар усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлнэ.

3. Хөдөө аж ахуйн техникийн дундын төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи, стандарт шаардлага хангасан бордоо, ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоход дэмжлэг үзүүлнэ.

4. Аймагт төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн нутагшсан, ургац өндөртэй үрийн нөөц сан бүрдүүлнэ

5. Малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг өөрийн аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжээс бүрдүүлнэ.

Хүрэх үр дүн Хөрсний үржил шим сайжирч, өвс тэжээл, үрийн нөөц бүрдэн, хэрэглэгчдийг технологийн дагуу хадгалсан төмс, хүнсний ногоогоор ханган, тариаланчдын ажиллах таатай нөхцөл бүрдэнэ.

Зорилт 8. Зах зээлд эрэлт ихтэй, өрсөлдөх чадвартай эмийн болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. “Завханы улаан хальст саримс”-ыг дэлхийн брэнд болгох судалгааны ажлыг эхлүүлж, ногоочдын эрх ашгийг хамгаалан, тариалалт, ургац хураалтыг нэмэгдүүлнэ.

2. Чацаргана дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, суль, сульхир зэрэг эмийн гаралтай ургамлын хэрэглээг нэмэгдүүлнэ.

Хүрэх үр дүн Зах зээлд өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ.

 

1.3 Аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ

Зорилт 1. Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл баталгаат хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангана.

2. Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумдын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжин, экспортыг нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэн үнийг тогтворжуулна.

3. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.

4. Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэн, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцын хяналтыг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангана.

5. “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжиж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Зорилт 2. Хүнсний үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлж, чанар хүртээмжийг сайжруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, тахиа, гахай, загасны аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжийг дэмжиж, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулна.

2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолыг орон нутагт үйлдвэрлэсэн илчлэг, амин дэмтэй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх иргэн, аж ахуй нэгжийн санаачилгыг дэмжинэ.

Хүрэх үр дүн Эрүүл хүнсний хангамж сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ.

Зорилт 3. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, бизнес эрхлэгчдийн таатай орчинг бий болгоно.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, улс, бүс, аймаг болон олон улсын чанартай үзэсгэлэн яармагийг жилд 2-с доошгүй удаа зохион байгуулна.

2. Төв, суурин газруудад бөөний худалдааны болон ахуй үйлчилгээний төв байгуулна.

3. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, мэргэжлийн сургалт, уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулна.

4. “Сайн бизнесмэн” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

5. Тэлмэн суманд баригдах дулааны цахилгаан станцыг түшиглэн бүс нутагт газар тариалан, аж үйлдвэр хөгжих эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ.

Хүрэх үр дүн Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэж, бизнесийн таатай орчин бүрднэ.

Зорилт 4. Орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн “Завхан бренд”-үүдийг бий болгоно.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1.  Орон нутгийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдах, борлуулах “Завхан брэнд” нэрийн дэлгүүрийг Улаанбаатар хотод байгуулна.

2. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг бий болгох "Стандарттай Завхан" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

3. Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бүтээгдэхүүний мэдээллийн сан байгуулж, “Завханд үйлдвэрлэв” логог бий болгож үйлдвэрлэл эрхлэгчдэд эзэмшүүлнэ.

Хүрэх үр дүн Худалдаа үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, чанар, стандарт хэрэгжин, мэдээллийн сан бүрдэнэ.

Зорилт 5. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийн хүрээнд “Нэг сум-Нэг үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

2. Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлж, эдийн засгийн хүрээг нэмэгдүүлнэ.

3. Хөнгөн үйлдвэрийн парк байгуулж, салбарын хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлнэ.

4. Хөнгөлөлттэй зээл, тусламжийг шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгжид олгож,  хяналтыг сайжруулан үр өгөөжийг дээшлүүлнэ.

Хүрэх үр дүн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, ажлын байр  нэмэгдэж, эдийн  засгийн  өсөлт бий болно.

Зорилт 6. Эко технологийг нэвтрүүлэн агаарын бохирдлыг бууруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Агаарын бохирдлоос сэргийлэх, гэр хорооллын хэрэглэгчдийг утаа багатай түлшээр хангах зорилгоор шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжинэ.

2. Малын гаралтай түүхий эдийг ашиглан Биогаз түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлнэ.

Хүрэх үр дүн  Төв суурин газрын агаарын бохирдол буурна.

Зорилт 7. Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд тавих хяналтыг сайжруулах, нөхөн сэргээх, газрын доройтлоос сэргийлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийн мэдээллийг нээлттэй ил тод болгож, ашиглалтын үр дүнг нэмэгдүүлнэ.

2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээт бараа, ажил үйлчилгээ, ажиллах хүчнийг орон нутгаас хангах бодлого баримтална.

3. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлж уул уурхай, хайгуул олборлолтод өртөж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээнэ.

Хүрэх үр дүн Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын хяналт сайжирч, байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдсан байна.

 

1.4 Дэд бүтэц

Зорилт 1. Улсын болон орон нутгийн чанартай авто зам, засвар, шинэчлэлтийг хийж, авто замын сүлжээг өргөжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Улиастай-Алтай чиглэлийн 200 км замын ажлыг эхлүүлж, Дөрвөн зам-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км замыг хатуу хучилттай болгоно.

2. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Улиастай-Загастайн даваа чиглэлийн 67 км замыг хатуу хучилттай болгоно.

3. Төв, суурин газрын доторх замыг сайжруулж, хатуу хучилттай болгоно.

4. “Доной Нисэх буудал”-ын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн даланг хийж, гэрэл суултын систем суурилуулна.

Хүрэх үр дүн Зам, харилцаа сайжирч, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих болон эдийн засгийн таатай орчин бүрдсэн байна.

Зорилт 2. Аймаг, сумын орон нутгийн чанартай гүүр, давааг засварлан сайжруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Улиастай сумын Богд, Чигэстэй, Цагаанхайрхан сумын Ширээгийн голд  төмөр бетонон гүүр барих ажлыг эхлүүлнэ.

2. Хүнгүй, Идэрийн гол болон сум, орон нутгийн чанартай гүүр шинээр барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

3. Отгон сумын Буянт баг, Алдархаан сумын Өвт болон Даян хайрхан, Эрдэнэхайрхан сумын Хар нуур чиглэл, Яруу сумаас Чигэстэй баг хүртэлх зам давааг засварлаж, сайжруулна.

4. Улаанхаалга амралт сувиллын газрын зам, гүүрийг засварлана.

Хүрэх үр дүн Орон нутгийн чанартай зам харилцаа сайжирна.

Зорилт 3. Хөдөөгийн багийн үүрэн холбооны чанар хүртээмжийг сайжруулах, мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Яруу, Тэлмэн, Идэр сумдад Жи мобайлын үүрэн холбооны дахин дамжуулах станцыг өргөтгөх, Арц суурь боомт дахь хилийн Мэргэжлийн хяналтын хэлтсийг интернет сүлжээнд холбоно.

2. Аймаг, сумдыг Wi-Fi интернетийн сүлжээтэй болгон хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3. Улиастай сумын зарим баг болон Отгон суманд шилэн кабелын шугам татна.

Хүрэх үр дүн Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ өргөжиж, хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

Зорилт 4. Нийтийн тээвэр, хот тохижилтын үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг дээшлүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Улиастай, Тосонцэнгэл сумдад “Автовокзал, оношилгооны төв”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Их-Уул сумын Идэрийн голын гүүрэн дээр төлбөр хураах цэгийг байгуулна.

2. Шуудан, нийтийн тээвэр үйлчилгээний нэгдсэн хөтөлбөр боловсруулж, чанар хүртээмж, шуурхай байдлыг дээшлүүлнэ.

3. Төв, суурин газрын айл өрх, албан байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбай болон аймгийн төвийн “Төв гудамжинд цогц” тохижилт хийж, зам дагуух гэрэлтүүлгийг сайжруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Хүрэх үр дүн Гудамж талбайн өнгө үзэмж сайжирч, нийтийн тээврийн шуурхай, аюулгүй, ая тухтай байдал дээшилнэ.

Эрчим хүч

Зорилт 5. Эрчим хүч, дулааны хангамжийг өргөтгөн, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. 100мВт-ын цахилгааны, 35 мВт-н дулааны станцыг шинээр барих, Улиастай хотын төвлөрсөн дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төсвийг хийж, ажлыг эхлүүлнэ.

2. Улиастай хотын “Өлзийт багийн 21-р зуун жишиг орон сууцны хороолол”-ын дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ.

3. Улиастай хотод 3000м3 хүчин чадалтай бохир ус, цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, шугамын шинэчлэлт хийнэ.

4. Сумдын доторх 04 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулж, цахилгааны дутагдалтай, шугам сүлжээгүй айл өрхийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална. 

5. Зарим сумдыг төвлөрсөн уурын зуух, халаалтын нэгдсэн шугам сүлжээнд холбоно.

6. Төвийн эрчим хүчний цахилгааны үнийн хөнгөлөлтөнд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

7. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан аймгийн нөөц дулааныг хангах станцыг байгуулах ажлыг судална.

Хүрэх үр дүн Цахилгаан, дулааны хангамж нэмэгдсэн байна.

 

1.5 Хот төлөвлөлт, барилга, газар зохион байгуулалт

Зорилт 1. Аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж, ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эхлүүлнэ.

2. Газар олголтыг иргэдэд ил тод, нээлттэй болгож, газар шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх явцыг хөнгөн шуурхай болгоно.

Хүрэх үр дүн Хот төлөвлөлт сайжирч, газар олголт ил тод шуурхай өгөөжтэй болно.

Зорилт 2. Барилгын материалын дотоодын борлуулалтыг нэмэгдүүлж, орон сууц барих иргэн, аж ахуй нэгжийг дэмжинэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Барилгын материалын чанар хяналтын лабораторийн ажиллагааг тогтмолжуулж, барилга байгууламжийн чанарыг сайжруулна.

2. Улиастай суманд барилгын дулаалгын болон ханын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, шинэ технологийг нэвтрүүлнэ.

3. Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцны хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамруулна.

Хүрэх үр дүн Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, барилга, байгууламжийн насжилт уртасна.

 

 

ХОЁР. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Ногоон хөгжил -Тогтвортой аялал жуулчлал

 

Байгаль орчныг хамгаалан тэнцвэрт байдлыг хангаж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглан, ногоон орчинг бүрдүүлж, орон нутгийн онцлогт тохирсон аялал жуучлалыг хөгжүүлнэ.

 

2.1 Байгаль орчин, ногоон хөгжил

Зорилт 1. Орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2309.8 га талбайгаар өргөтгөж, Хомын тал, Булнайн нурууг улсын тусгай хамгаалалтанд авна.

Хүрэх үр дүн Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэнэ.

Зорилт 2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. “Иргэн бүр мод таръя-Тарьсан модоо ургуулъя” аяныг өрнүүлж, өөрийн эзэмшлийн талбайгаа зүлэгжүүлэх, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг дэмжин, ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлнэ.

2. Ойжуулалт, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага, иргэдийн санал санаачилгыг дэмжинэ.

3. Жилд 1000 га-аас доошгүй талбайд ойн хөнөөлт шавьж, хортонгийн судалгаа, тэмцлийн ажил хийж, ногоон хэрэм, ойн зурвасыг жилд 20 га-аар нэмэгдүүлж, ойн нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ.

Хүрэх үр дүн Байгаль орчны экосиситемийн тэнцвэрт байдал  сайжирч, ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэнэ.

Зорилт 3. Төв, суурин газрын хог хаягдал болон агаарын бохирдлыг бууруулах зохистой менежмент хэрэгжүүлж, хоггүй цэвэрч аймаг болно.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

2. “Хавар, намрын их цэвэрлэгээ”-ний аяныг зохион байгуулж, хогийн төвлөрсөн цэгүүдийн хур хог хаягдлыг дарж улшлан зарим сумдын хогийн цэгийг салхины зөв чиглэлд шинээр байгуулна.  ажлыг зохион байгуулна. /хасах/

Хүрэх үр дүн Орчны бохирдлыг багасгаж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Зорилт 4. Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авч, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэн, ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Булаг шандны эхийг хамгаалах, тохижуулах, талхагдлаас сэргийлэх ажлыг үе шаттай хийнэ.

2. Төв суурин газрын ундны усны чанар, хүртээмжийг дээшлүүлж, нөөц эх үүсвэрийг хамгаалж, ариун цэвэр, ариутгалд тавих хяналтыг сайжруулна.

3.  Хур, тунадас, гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм, усан сан байгуулна.

4. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гадаргын усны нөөц, горим болон цэвдэг мөстөлд үзүүлж байгаа нөлөөллийн судалгаа хийнэ.

Хүрэх үр дүн Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалан, гадаргын усны нөөц, ундны усны чанар сайжирна.

Зорилт 5. Ан амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглана.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Иргэд, олон нийтэд байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

2. Аймгийн агнуур зохион байгуулалтыг хийж, агнуурын байршил болон бүс нутгуудад судалгааны чиглэлийг шинээр тогтооно.

Хүрэх үр дүн Байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдсан байна.

 

2.2 Аялал жуулчлал

Зорилт 1. Аялал жуулчлалыг аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, орон нутгийн онцлог, хэв маягт тулгуурлан жуулчдын сонирхлыг татахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Аймгийн аялал жуулчлалын бүс нутгуудад байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын үнэт үзмэрийн тохижилт хамгаалалтыг сайжруулан, жуулчдын тоог нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

2. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, жуулчны баазын хүчин чадлыг нэмэгдүүлэн, жишиг аялал жуулчлалын бааз байгуулна.

3. Улиастай суманд “Отгонтэнгэр” аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ.

4. Аймгийн аялал жуулчлалын нэгдсэн маршрутыг батлуулж, жуулчдын амрах отоглох, хоноглох газруудыг шинээр байгуулна.

5. Аймгийн аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн төв байгуулж, “Завхан аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулан аялал жуулчлалын хөтөч товхимлыг гаргана.

6. Нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралыг харуулсан аялал жуулчлалын эвент арга хэмжээг бүс нутгуудад зохион байгуулна.

7. Сум орон нутгийн соёл, байгалийн онцлог, нүүдэлчин ахуй, мал аж ахуйд түшиглэсэн иргэн, өрхийн оролцоог хангасан “Хот айл” аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Хүрэх үр дүн Завхан аймгийг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлого өсч, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн таатай нөхцөл бүрдсэн байна.

 

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Хүнээ дээдэлсэн төрийн үйлчилгээ- Ээлтэй нийгэм

 

Иргэн бүрт ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж, эрүүл зан үйл,  аж төрөх ёсыг эрхэмлэн, сурч боловсрох таатай орчныг  бүрдүүлэн,  оюунлаг, эх оронч иргэнийг төлөвшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, гэрбүлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

3.1 Эрүүл мэнд

Зорилт 1. Эрүүл мэндийн удирдлагын манлайллыг дээшлүүлэх, иргэн бүрт тэгш хүртээмжтэй, чанартай, ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог 2016-2020 онд бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

2. Эмч, эмнэлгийн ажилтны манлайлал, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Зорилт 2. Хувийн эмнэлэг, эмийн сан, рашаан сувиллын үйл ажиллагааг дэмжиж, улам

НИЙТЭЛСЭН: 2017-01-02 15:10:01