Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн танилцуулга

Завхан аймгийн Санхүүгийн алба нь 1923 онд Хантайшир уулын аймаг байгуулагдахад гааль, албан татвар, худалдааны тэмдэгтийн ажил эрхэлсэн ‘‘Сангийн хэлтэс’’ нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Нутгийн засаг захиргааны хуучин хуваарь өөрчлөгдөж  1931 онд Хантайшир уулын аймгийг Завхан болгон өөрчлөхөд гурван хүний орон тоотойгоор Санхүүгийн хэлтэс зохион байгуулагдаж албан татвар, тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод оруулах онц чухал үүргийг гүйцэтгэх болсон.1930 оны үед ардын аж ахуй танд ногдуулах орлогын татварыг хөнгөлөлттэй болгож тогтоож, зээлийн шинэчлэлт явуулан салбарын хэмжээнд төлөвлөгөөг зохион мөрдөж ажиллах  болсон түүхтэй. Улмаар 1940-1980-аад оны сүүлч хүртэл санхүүгийн байгууллагын тогтолцоо нь орон нутгийн төлөвлөгөөт зорилтуудыг ханган биелүүлэхэд хүч анхаарлаа тавьж хувь нэмрээ оруулж иржээ. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс нь дотроо төрийн сангийн тасагтай болон өргөжсөн.

Одоо манай хэлтэс нь ‘‘Санхүү, Төрийн сангийн хэлтэс’’ нэртэйгээр орон нутгийн болон салбар яамдын төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, сангийн зарлага санхүүжилтийг гүйцэтгэх, тайлагнах, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, бодлогын удирдамж, чиглэлээр хангах,төсвийн бүх шатны эрх захирагчдын хариуцлага, санхүүгийн сахилгыг чангатгах, төрийн өмчид бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэх ажлыг хийж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-29 01:37:30