Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ:

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн тухай

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” 67 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс нь Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагтай байхаар баталсны дагуу тасгийн дүрэм, журмыг боловсруулж үйл ажиллагаагаа явуулж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бүтцээс тусад байхаар баталж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний тасаг болгосонтой холбогдуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 56 дугаар тушаалаар тасгийн бүтэц орон тоо, дүрмийг шинэчлэн батлуулсан.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх замаар аймгийн Засаг даргын бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэг:

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагаа /тухайн жилийн/-ны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг Тамгын газрын дарга, Засаг даргад танилцуулах

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой заалт /зорилт/-ын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллагын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд болон холбогдох албан тушаалтанд танилцуулах

- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн орон нутагтай холбоотой заалтын биелэлтэд хяналт-шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, сумын Засаг дарга нар болон бусад байгууллагын дарга, эрхлэгч нартай байгуулсан батламж, үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

- Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачлага гаргах

- Сумын Засаг даргын Тамгын газрын болон бусад байгууллагын ажилтнуудад хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн Өрөөний дугаар: 207-Б
               Ажлын утас: 70463741

НИЙТЭЛСЭН: 2016-02-14 08:47:55