Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДСАН ОЮУТНУУД ДАРААГИЙН ШАТНЫ СУРГАЛТ БЭЛТГЭЛ ХАМРАГДАХАД БЭЛЭН БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Засгийн Газарт чиглэл өгөх тухай” 92 дугаар зарлиг, Засгийн Газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” А/49, А/56 дугаар хамтарсан тушаалаар Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн сургалтад хамруулахаар болсон билээ.Энэ жил “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа их дээд сургууль, коллежуудын бакалврын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудаас бүртгэл явуулж 32 оюутан бүртгүүлсэн.

Тэднээс эрүүл мэндийн үзлэгээр 7, ар гэрийн гачигдлаар 3,  сургалтыг эхлүүлсэнээс хойш өөрийн хүсэлтээр 2, Ерөнхий бэлтгэл хичээлийн төгсөлтийн шалгалтаас 3 оюутан тус тус хасагдаж өнөөдрийн байдлаар 17 оюутан тавигдсан шаардлагыг хангаж Ховд аймагт зохион байгуулагдах дараагийн шатны сургалтанд хамрагдахаар болсон байна.

“Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл сургуулийг МУИС-ийн Завхан сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж, сургагч багшаар Цэргийн штабын офицер ахмад Г.Бавуудорж, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер ахмад Ц.Дэлгэрцогт, ахлагч ахлах ахлагч Д.Гантулга нар ажиллалаа.

ЦЭРГИЙН ШТАБ

НИЙТЭЛСЭН: 2016-05-31 17:47:06