Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“Дайчилгааны бэлтгэл нөөц”-н I зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт зохион байгууллаа.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулах тухай” А/81 дугаар захирамжийн хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийг түшиглэн ЗДТГ-н “Цэргийн штаб” Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, I зэргийн бэлтгэл үүрэгтэн 30 хүний бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгууллаа. Тусгай техникийн жолооч, автын засварчин, ариун цэврийн зааварлагч, асрагч мэргэжлээр Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Идэр, Яруу сумдын бэлтгэл үүрэгтэн 30 иргэн хамрагдсан юм.

Мэргэжлийн багшаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Эгийнбаатар, ахлах ахлагч Ц.Ариунболд, ангийн багийн эмч Т.Даш, тогооч Р.Эрдэнэчимэг нар ажиллаа. Сургалтыг зохион байгуулан явуулахад хурандаа Ж.Одсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон хичээл сургуулийг чанартай, үр дүнтэй явуулах тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд мөн сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж амжилттай ажиллаа. Дараагийн ээлжийн сургалтыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

НИЙТЭЛСЭН: 2016-05-31 18:06:53