Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс өвлийн эхэн сарын билэгт сайн өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу  зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа 15 байгууллага, 11 сумын 57 төрийн албан хаагч тангараг өргөлөө. 

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, орлогч дарга нар оролцож  баяр хүргэлээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: Төрийн алба гэдэг нэр хүндтэй хэдий ч мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамдаа шаарддаг бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа нь төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгч, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг чандлан сахиж, төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, төр түмнийхээ төлөө идэвх санаачлагатай, хариуцлагатай, чин шударгаар, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалдаа нэр дэвшиж томилогдсон сумдын Засаг даргын Тамгын газрын болон ИТХ-ын удирдах ажилтнуудыг оролцуулж зохион байгуулсанаараа онцлогтой байлаа. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-12-05 15:58:25