Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН УЛИРЛЫН СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

 

 

 

            Тус Академийн 2019-2020 оны хичээлийн жилийн магистрийн “Улирал”-ын сургалтын элсэлтийг зохион байгуулж байна. Уг элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг суралцуулна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Бакалаврын зэрэгтэй

-Голч дүн 2,7 оос доошгүй

-Удирдлагын Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн бол 20 хүртэл багц цагийг тооцуулах боломжтой.

Суралцах хугацаа: 1,5 жил

Сургалтын төлбөр: 6,720,000 төгрөг /3828000 болон 2892000 төгрөгөөр тус тус хувааж төлнө/

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-Өргөдөл /Маягтыг Удирдлагын Академийн цахим хуудаснаас татаж авах/

-Иргэний үнэмлэх, хуулбарны хамт  

-Бакалаврын зэргийн диплом, нотариатаар батлуулсан хуулбар  

-Магистрын судалгааны ажлын санал

-3*4 хэмжээтэй 2 хувь цээж зэрэг

-Бүртгэлийн хураамж 25000 төгрөг /Худалдаа, хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана/

УА-ын мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол дипломын хуулбарыг ирүүлнэ.

Элсэхийг хүссэн иргэд дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 70462801

 

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-20 07:49:52