Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“Терроризм ба хар тамхи” сэдвээр 12 анги төгсөгчдөд сургалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь Терроризмтой тэмцэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөл санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ Лаборатори сургууль, Жавхлант Цогцолбор сургууль, 3-р сургууль, Дэвшил сургууль, 4-р сургуулийн захиргаатай хамтран ерөнхий боловсролын төгсөх ангийн 150 гаруй сурагчдад зориулан “Терроризм ба хар тамхи” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Сургалтын үеэр Монгол Улс нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглан хамгаалж байдаг тухай сурагчдын нийгмийн тухай мэдлэг хичээлээр авсан ерөнхий мэдлэгийг бэхжүүлж, терроризм, хар тамхи нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул занал, хор хохирол учруулдаг болохыг дүрс бичлэг, жишээ баримтаар тайлбарлан ойлгуулав.

 

Гадаад улс, өөр газар оронд зорчих, суралцах, ажиллаж амьдрахдаа тухайн улс, газар орныхоо хууль тогтоомж, зан заншлыг хүндэтгэн сахиж, биеэ зөв авч явах, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн /элчин сайдын яам, консулын газар/ газруудтай хэрхэн холбогдох, болзошгүй халдлагын үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сурагчдад зөвлөгөө өгөв.

 

Мөн терроризм, хар тамхитай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд хэрхэн заасан, ямар ял, шийтгэл оноодог талаар эрүүгийн хуулийн зүйл, заалтыг тайлбарлан таниулав.

 

            Сурагчдад терроризм, хар тамхины хор аюулын талаар ойлголт өгөх нь орон нутагт терроризм, хар тамхи үл нутагших, тэдгээрийг үл тэвчих үзлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

 

           

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ

АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-21 07:25:08