Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “БҮХ НИЙТИЙН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” 2019 ОНЫ 307 ДУГААР ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлж, ард иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заал, сумын “Соёлын төв”-ийн танхим, аймгийн Биеийн тамир, спортын газрын заал, Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төвийн заалыг өглөө бүр 6:30-9:00 цагийн хооронд ард иргэддээ зориулж нээлттэй байлгаж, үнэ төлбөргүй үйлчлэхийг Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Соёлын төвийн эрхлэгч, байгууллагын дарга нарт үүрэг болгож, Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын цагийн зохистой менежментийг хийж, өглөө бүр 6:30-9:00 цагт иргэдийг дасгал хөдөлгөөн хийхэд нь мэргэжил арга зүй, удирдлагаар ханган, шинжлэх ухааны үндэстэй зөв зохистой амьдрах ухааны мэдээллийг өгч , удирдан зохион байгуулж ажиллахыг сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад даалгасан.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж 11 сарын 15- ны өдрийн байдлаар дүгнэхэд:

 Аймгийн хэмжээнд 19 сумын  ЕБ-ын сургуулийн 16 заал, 10 Соёлын төв ажиллаж бүжиг, спорт тоглоом, дасгал хөдөлгөөн, ажлын байрны дасгал зэргийг хийж давхардсан тоогоор 6172 иргэн үйлчлүүлээд байна.

Асгат, Тосонцэнгэл, Их-уул,  Сонгино, Түдэвтэй, Тэс сумууд иргэдээ олноор хамруулан ажиллаж байна. Нөмрөг сумын төрийн болон төрийн бус байгууллагууд  7 хоногийн 5 дахь өдөр хариуцсан 5 өрхөө  хамруулах ажлыг зохион байгуулж, заавал сурах 10 бүжиг , дасгал хөдөлгөөн зааж байна.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Баянхайрхан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут, Шилүүстэй, Улиастай сумын  ЕБ-ын IV сургууль, Биеийн тамир, спортын газар нь  бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчижүүлэх талаар хийж байгаа ажлын мэдээллийг ирүүлээгүй байна.

 

 

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-19 07:10:16