Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМАНД “БЭЛЧЭЭРИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

Завхан аймгийн Идэр сумын бэлчээр ашиглалтыг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Завхан аймгийн ЗДТГ, Идэр сумын ЗДТГ, АДРА Монгол олон улсын байгуулагатай хамтран “Бэлчээрийн Цогц Менежмент” төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гурван талт “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд “Бэлчээрээс-зах зээлд” холбох тогтолцоог бий болгоход бүхий л талаар хамтран ажиллах юм.

 

 

 

 

Төслийн нээлтийн үйл ажиллагааг Идэр  суманд зохион байгуулж АДРА Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Ванделл Маранан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Идэр  сумын Засаг дарга Ч.Мөнххүрэл, “Бэлчээрийн Цогц Менежмент” төслийн зохицуулагч Ц.Саранчимэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

 

АДРА Монгол олон улсын байгууллага нь орон нутгийн бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-т суурилан олон улсын Сэйвори Хүрээлэн /Savory Institute/-гийнбэлчээрийн ургамлыг нөхөн сэргээх, бэлчээрийн ашиглалтыг тогтвортой болгох зорилгоор боловсруулж, дэлхийн олон оронд амжилттай хэрэгжсэн “Бэлчээрийн цогц менежмент”  төслийг Завхан аймгийн Идэр  суманд хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг тогтвортой  дэмжих юм.

 

 

Мөн малчдын амьжиргааг тогтвортой дэмжих зорилгын хүрээнд энэ оны 6-р сараас эхлүүлсэн “Идэр сүүний цех” жижиг төслийнхөө хүрээнд малчдаас сүү авч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Энэхүү жижиг төслийн хүрээнд малчид сүүгээ эрүүл ахуйн зохистой дадлын хүрээнд нийлүүлж тогтвортой орлоготой болох,Идэр суманд нэмүү өртөг шингэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад байгаль орчны баталгаажуулалтын системийн суурь тавигдах, суманд ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрэх юм.

 

 

Ийнхүү “Бэлчээрийн цогц менежмент” /PLUS/ төсөл нь цаашид бэлчээрийн цогц менежментийн аргаар бэлчээрийг сайжруулах замаар малчдын амжиргааг дэмжих олон үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд  байна.

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-08-16 15:00:16