Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЕНДЕРИЙН УРИЛГА

2014-09-09 12:59

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-09-08

  1. Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба нь Завхан аймгийн Улиастай сумын "Отгонтэнгэр" аялал жуулчлалын цогцолбор цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төсөв, ТЭЗҮ боловсруулах ажил -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

   2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ ХОТЫН “ОТГОНТЭНГЭР” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗУРАГ ТӨСӨВ, ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ болно.

   3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, тусгай зөвшөөрөл Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээний 1.1.1, 1.1.2, 1.2.2, 1.2.3, 1.2.4 гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 9-р сарын 8-ний 17:00 цагаас 2014 оны 9-р сарын 15-ний 11:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 16-ний дотор ирүүлнэ үү.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 70462370, 98201144

НИЙТЭЛСЭН: 2016-03-03 23:49:24