ТЕНДЕРИЙН УРИЛГА
612 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-08-29 17:41

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах өдөр: 2014.08.29

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумд авто замын хяналтын пост барих ажлыг зураг төсвийн хамт түлхүүр гардуулах нөхцөлөөр  гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-003/2014

 Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Улиастай сумд авто замын хяналтын пост барих ажлыг зураг төсвийн хамт түлхүүр гардуулах нөхцөлөөр  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 50%-иас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу  2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жилд буюу 2013 онд хамгийн багадаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл:

                 -2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

                  -2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын   угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

 Тендерийг 2014 оны 9-р сарын 10-ний өдрийн 10 цаг 00 минутаас –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 10-ний өдрийн 10цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 090051013        

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар                     авч болно   Хаяг:        Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

                        Нутгийн удирдлагын ордон.

                           4-р давхар № 417.

                      Утас: 70462369, 93013173

2016-03-03 23:50:15