Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески болон бусад албаны төлөөллүүдтэй 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.                                     

Энэхүү уулзалтын үеэр манай аймаг Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалт дээр хамтран ажиллах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хөрөнгө оруулалтыг Завхан аймаг руу чиглүүлэх, багш, сурагч солилцооны хөтөлбөрт Завхан нутгийн хүүхэд, иргэдээс хамруулах зэрэг саналыг тавьсан юм.

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд болон тус яамны Цэргийн атташейн алба хамтран ажиллах боломжийг судлан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын төгсгөлд аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-03 05:29:47