Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЖИЛД УРЬЖ БАЙНА

 

 

 

 

 

Хүүхдийг Ивээх Сан нь Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт 4 жилийн хугацаатай “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Японы Нийгмийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна.

 

Энэхүү төслийг Завхан аймагт хариуцаж ажиллах салбарын ажилтан (1), салбарын туслах ажилтан (1) сонгон шалгаруулж авна.

 

Салбарын ажилтан, салбарын туслах ажилтан нь төслийг багийн удирдлага дор орон нутагт төслийн зорилтыг хангах, үйл ажиллагааг орон нутагт төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-үнэлгээ хийх, сайжруулах ажлыг гүйцэтгэх, байгууллага болон төслийг орон нутагт төлөөлөх үүрэг хүлээнэ.

 

Тавих шаардлага:

  • Боловсрол, Бизнес, Нийгмийн ухаан болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах болон тайлан боловсруулах чадвартай
  • Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан, санхүүгийн мэдлэгтэй
  • Багаар ажиллах, чиглүүлэх, сургалт хурал зохион байгуулах ур чадвартай
  • Төрөл бүрийн байгууллагуудтай хамтарч ажилласан туршлагатай
  • Харилцааны ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг
  • Аман болон бичгийн Монгол хэлний өндөр ур чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно.
  • Компьютерийн Windows Word, Excel, Power Point, Outlook, Office 365 зэрэг програмуудыг эзэмшсэн
  • Сумдад томилолтоор ажиллах боломжтой

 

Бүрдүүлэх материал

Ажилд орох өргөдөл, 1 хувь зураг бүхий төрийн албан хаагчийн анкет, их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар, ажиллаж байсан 2 байгууллагын тодорхойлолт зэргийг бүрдүүлж дугтуйлан аймгийн Боловсрол, Соёлын Газарт авчирч өгөх буюу доорх цахим хаягаар илгээнэ үү.

 

Өргөдөл дээрээ ажлын байрны нэрийг тодорхой бичнэ үү.

Материалыг 2020 оны 1 дүгээр сарын 25-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.  

 

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүнийг бичгийн шалгалт, ярилцлагад дуудна.

 

Өгсөн материалыг  буцааж олгохгүй болно.

 

И-мэйл:  mongolia.secretary@savethechildren.org

Утас: 11-329365 – 17, 9096-9609 /ажлын цагаар/

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-22 03:37:44