Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

                                                                                                                                                                                                                                                                Аймгийн  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын

                                                                                                                                                                                                                                       Тэргүүлэгчдийн 2017 оны .... сарын .... -ны өдрийн                       

                                                                                                                                                                                                                                             ........ дугаар тогтоолын хавсралт

 

 

ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА

ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

 

1. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ журмын зориго нь  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр согтууруулах ундаа худалдах /үйлчлэх/-д оршино.

1.2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид “тусгай зөвшөөрөл” гэх\-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь  хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана

1.4. Энэ журам нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.

1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгоно.

 

2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

 

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэгч аж ахуйн нэгжүүд доорх үүргийг хүлээнэ. Үүнд:

  2.1.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;

 2.1.2. Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хандаж тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байх;

2.1.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх;

         2.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх;

         2.1.5. Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлөх;

         2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна тухайн сумаас хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байдлыг шийдвэрлэсэн байх;

          2.1.7. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хүсэлтээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх;

 

3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

 

3.1. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хүсэлтийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор энэхүү журмын дагуу ажпын хэсгээр шалгуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн материалыг бүрдүүлж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

3.2. Тусгай зөвшөөрөл олгох ажпын хэсэг нь дараахь бүрэлдэхүүнтэй байна.

3.2.1. Засаг даргын орлогч;

3.2.2. Хөгжлийн бодлогын хэлтсийн үйлдвэр, худалдаа,үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн;

3.2.3. Аймгийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх тасгийн ажилтан;

3.2.4. Аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ажилтан

3.2.5. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

3.3. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тухайн үйлчилгээний цэгт ажлын хэсэг ажиллан, аймгийн Засаг даргад ажпын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулж, шийдвэрлүүлнэ.

3.4. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж, албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид хариуг өгнө.

3.5. Тусгай зөвшөөрлийг олгохдоо Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс олгосон тохирлын гэрчилгээтэй, улсын стандартын шаардлагыг 90-100 хувь хангасан, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй, эрсдлийн үнэлгээгээр бага /<=29%/ эрсдэлтэй үнэлэгдсэн аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн аж ахуйн нэгжид 2/хоёр/ жилийн хугацаатай олгоно. Үүнд:

3.5.1. Стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулахтай байх /барилгын зураг/

3.5.2.  Худалдаа, худалдааны газрын үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS5021:2007 улсын стандартыг хангасан байх /мэргэжлийн байгууллагын дүгнэлт/

 

3.5.3. Худалдаа, үйлчилгээ явуулах байр нь төв суурин газар /Улиастай, Тосонцэнгэл/-т  40м 2 -аас доошгүй, бусад сумдад 30м 2 –аас багагүй зайд байрлаж, холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байх

3.5.4. Аж ахуй нэгж байгууллагуудын бичиг баримтын  бүрдэлт болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн /хугацаа/ тогтоох бүртгэл хийсэн байх

3.5.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон газарт байрлаагүй байх

 

3.5.6. Худалдан борлуулж буй согтууруулах ундааг үйлдвэрлэсэн, импортолсон, нийлүүлсэн аж ахуйн нэгжийн үндсэн баримт, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг баталгаажуулан дотоодын хяналтын болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам шинжлүүлсэн эсэх

 

3.5.7.  Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх

 

3.5.8. Хоолны газрын үйлчилгээ MNS 4946:2005 улсын стандартыг  хангаж тохирлын гэрчилгээ авсан байх

 

3.5.9. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нь төв суурин газарт 60м 2 –аас багагүй, багийн төв жижиг суурин газарт 30м 2 –аас багагүй үйлчилгээний талбайтай холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байх

 

3.5.10. Хоолны газрын барилгын төлөвлөлт, шийдэл нь  үйлдвэрлэл үйлчилгээний технологийн урсгал хангасан байх

3.6. Тусгай зөвшөөрөл олгосон буюу хүчингүй болгосон шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын газар болон сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.7. Улирлын чанартай үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохдоо зөвхөн шар айраг, дарсаар үйлчлэх эрхийг түр хугацаагаар олгоно.

3.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог хүн амын нягтрал, үйлчилгээний хүрээг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нормативыг баримталж тусгай зөвшөөрөл олгоно.

 

4. Тусгай зөвшөөрөл олгох ажпын хэсгийн үүрэг

4.1. Тусгай зөвшөөрөл олгох ажпын хэсэг нь дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

            4.1.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл хүссэн  газруудын хүсэлтийг хүлээн авч Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэх

            4.1.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг олгохдоо Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон норматив хэмжээг баримтлах

            4.1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид мэргэжлийн зөвлөгөө өгөх, нэгдсэн арга зүйгээр хангах

             

5. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

Аймгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авна.

 

5.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ:

5.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл / эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утас, факс тодорхой дурьдах /;

5.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

  5.1.3. Улсын стандартын шаардлагыг хангаж дүгнүүлсэн тохирлын гэрчилгээ/хуулбар/;

5.1.4. Гадна, дотно тохижилтын зураг

5.1.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

 

6. Тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлага

 

            6.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлага хангасан байна:

  6.1.1.  Стандарт хэмжил зүйн хэлтсээс тохирлын гэрчилгээ авсан байх;

  6.1.2.Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдааны үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005” стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;

  6.1.3. Худалдаа, үйлчилгээ эрхлэх болон Тохижилт хог хаягдлын гэрээ байгуулсан байх;

   6.1.4. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэнд  эрсдлийн үнэлгээгээр бага /<=29%/ эрсдэлтэй үнэлэгдсэн байх

  6.1.5. Харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлж, НӨАТ-ын баримт хэвлэдэг байх;

  6.1.6. Гадна дотор талыг камержуулж, бичлэгийг цагдаагийн газраар хянуулан баталгаажуулсан байх

   6.1.7.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

           6.1.8.Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх:

           6.1.8.1 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан;

б/ Баар;

в/ Кафе;

             6.1.8.2 Худалдааны чиглэлээр:

а/ Хүнсний дэлгүүр;

б/ Минимаркет;

в/ Супермаркет;

г/ Хайпермаркет;

д/ Бөөний төв;

е/Агуулах худалдаа.

6.1.9.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

6.1.10. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон, гэрээт харуул, хамгаалалтын албатай байх;

6.1.11.Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор талд гэрэлтүүлэг хийсэн байх;

 

7. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт,

хүчингүй болгох

7.1. Завхан аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, мэргэжпийн хяналтын байгууллагын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, уг асуудлыг хариуцсан цагдаагийн ажилтан, ажлын хэсгийн гишүүд хяналт тавина.

7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан, аж ахуйн нэгж татан буугдсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хүнсний аюулгүй байдлыг давтан ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг хүчингүй болгоно.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо хууль, хяналтын байгууллага, мэргэжпийн байгууллагын дүгнэлт, саналыг харгалзан нягталж үзнэ.

7.3.Тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр зарлуулж, тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

7.4.Тухайн ажлын байр нь худалдаа, үйлчилгээний улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан боловч аймаг, орон нутгийн баримталж буй бодлого, чиг үүрэг, хот төлөвлөлт зэрэг холбогдох асуудалд нийцээгүй нөхцөлд тусгай зөвшөөрөл олгохгүй.

7.5. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

7.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгогдсоноос хойш 1 сарын хугацаанд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй буюу сунгалт хийлгээгүй тохиолдолд Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

7.7.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээллийг 7 /долоо/ хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

7.8. Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлах зэрэг нийтийг хамарсан  захирамж, шийдвэр гарсан үед тухайн шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

7.9. Тусгай зөвшөөрлийн эрх нь түдгэлзсэн аж ахуйн нэгжийн эрхийг  сэргээх асуудлыг 3 сарын дотор авч хэлэлцэхгүй бөгөөд энэ хугацаанд зөрчлөө арилгасан тохиолдолд журмын 3.1-т заасны дагуу албан хүсэлтээ ирүүлж шийдвэрлүүлнэ.

 

8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох

 

8.1.Дэлгүүр, ресторан, баар, кафенд согтуу хүн, насанд хүрээгүй хүүхэд, залуучуудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй бөгөөд уг байранд гаднаас авч орсон согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглүүлэхийг хориглоно.

8.2.Аж ахуйн нэгж, иргэд нь аливаа албан тушаалтны бичиг, ам шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

8.3. Аж ахуйн нэгж нь чанар аюулгүй байдал, стандартын баталгаагүй, жишиг үнээс доогуур үнэ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

8.4.Бөөний худалдааны төвд жижиглэнгээр согтууруулах ундаа худалдаалах, хүнсний дэлгүүрт согтууруулах ундааг аягалан худалдаалахыг хориглоно.

8.5..Согтууруулах ундааг хэвлэл, радио, телевизээр болон хаяг, лого ашиглан сурталчилж, худалдахыг хориглоно.

8.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авснаас бусад аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

8.7..Иргэд, албан тушаалтан ажпын байран дээрээ ажил үйлчилгээ эрхэлж байгаа үедээ согтууруулах ундаа хэрэглэх, бусдад хэрэглүүлэхийг хориглоно.

8.8. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажпын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдахыг хориглоно.

8.9. 0рон сууцны зориулалтыг өөрчлөн ажил, үйлчилгээ явуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

8.10. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах аймгийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаарыг зөрчихийг хориглоно.

  8.11. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

  8.12.Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

 

            9. Хяналт

           

9.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга болон Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

9.2. Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох байгууллагууд нь энэхүү журмын 5.1-д заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх дүгнэлтээ аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон ажлын хэсэгт хүргүүлнэ.

 

        10. Хариуцлага

 

         10.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг аймгийн ЗДТГ-т хандаж ажлын 10 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

10.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Дээрх журманд оруулах санал хүсэлтээ Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст албан бичгээр ирүүлнэ үү.

Холбогдох утас: 98166339, 99469625

 

 

 

---------------------------///----------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-16 15:49:59