Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа арилжаалагдаж эхлэхээр боллоо

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 116 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаанаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэн бүрд нэг бүр нь 933 төгрөгийн үнэ бүхий 1072 ширхэг хувьцаа буюу 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшүүлэхээр заасан.

2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас 296 тоот тогтоол гаргаж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан 12 дугаар сар гэхэд холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгасан байна.

Аймгийн иргэдийн 70 гаруй хувь нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг боловч үнэт цаасны дансаа нээлгээгүй буюу хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй байгаа тухай судалгааг тус аймагт үйл ажиллагаа эрхэлж буй “Гүүдсек ҮЦК” ХХК-аас ирүүлсэн байна.

1072 хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулах, цаашлаад хувьцаагаа худалдах болон ногдол ашиг хүртэхийн тулд иргэд арилжаанд оролцох үнэт цаасны данстай байх шаардлагатай юм.

Засгийн газрын 2019 оны 296 тоот тогтоолын хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэж дараах ажлыг “Гүүдсек ҮЦК” ХХК-тай хамтран богино хугацаанд зохион байгуулж ажиллах нь зүйтэй байна. Үүнд:

1. Үнэт цаасны дансаа нээлгэж хувьцаагаа баталгаажуулаагүй байгаа иргэдийн дансыг нээлгэх;

2. Өмнө нь данс нээлгэсэн үеэс иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн иргэд мэдээллийг шинэчлүүлэх;

3. Оюутны төлбөр, хишиг хувь болгон мөнгөн хэлбэрээр хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааны зөрөөтэй холбогдох гомдлыг Хөдөлмөр халамжийн нэгжээр дамжуулан шалгуулах;

4. 2010-2019 онд нас барсан иргэдийн судалгааг гарган эзэмшиж байсан ЭТТ хувьцааг өв залгамжлал хийлгэх материалыг урьдчилан бэлтгэж эхлэх;

5.1990-ээд оны Их хувьчлалын үеийн Цэнхэр тасалбарын хувьцаа, түүний ногдол ашгийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах.

Хамтран ажиллах болон мэдээлэл тодруулах хүрээнд “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн тус аймаг дахь салбар /утас: 8060-6484 /-тай холбогдоно уу.

 
НИЙТЭЛСЭН: 2019-09-18 09:21:29