Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮҮХДИЙН ЭМЧ , СУВИЛАГЧ НАРЫГ НЯРАЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ БАЙНА.

 

Аймгийн Засаг дарга НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран ажиллах гэрээг 2017 оноос  байгуулан ажиллаж хамтын гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарт 4 чиглэлээр  дэмжлэг авч ажиллаж байгаа билээ. Энэхүү гэрээний хүрээнд  “Нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхэд  эмч, сувилагчийг чадавхжуулах чиглэлээр анхааран ажиллаж, НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас дэмжлэг авч сургалтуудыг зохион байгуулаад байна. 

1.2019 оны 08 дугаар сард “Нярайд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт 3 өдрийн сургалтад  Сум өрхийн эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн хүүхэд нярайн эмч, сувилагч зэрэг 35 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх  эмч С.Энхтуяа хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, нярайн амьсгалын эрхтэн тогтолцооны анатоми физиологийн онцлог, амьсгалын дистресс хамшинж, амьсгалын замд тасралтгүй эерэг даралт өгөх, сурфактант эмчилгээ, нярайн амин үзүүлэлт ба хяналт, нярайн шарлалт дутуу бага жинтэй нярайн онцлог, амаар хооллох, нярай хүүхдэд хийх эм тариаг найруулах, тооцож хийх зэрэг амьдралд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд онол дадлага кейс ажилласан үр дүнтэй сургалт болсон байна.

Сургалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Амаржих газрын”  төрөх тасагт нярайд хэрэглэгддэг СРАР аппаратны амьсгалын хүрээ иж бүрдлийн хамт гардуулсанд  аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс талархал дэвшүүллээ.

2. Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгээр 2019 оны 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт яаралтай тусламж, хүүхдэд зонхилон тохиолдох уушгины эмгэгүүд” сэдэвт сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн хүүхдийн тусламж үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн Д.Ганчимэг зохион байгуулж, сургалтад Өрх сум, сум дундын эмнэлэг, Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн эмч, сургуулийн эмч, яаралтай тусламжийн эмч нийт 60 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтын багшаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч , АУ-ны магистр О.Солонго  ажилласан байна.

Хүүхдийн эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн онол дадлагын хичээлийг 2 өдөрт явуулж хичээлийн төгсгөлд бүлгээр ажиллаж, сумдаа очоод хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж хэлэлцсэн байна.   Эмч нар өөрийн эмнэлэгт хэрэглэж буй яаралтай тусламжийн зарим эмнэлгийн хэрэгсэл тухайлбал амьсгалуулах хүүдий маскаа авч ирэн дадлагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцов. Мөн аймгийн тав хүртэлх насны хүүхдийн сүүлийн 3 жилийн эндэгдлийн шалтгаанд дүгнэлт хийн танилцуулж  2019 оны эхний хагас жилийн нярайн эндэгдлийн  тохиолдлын төрөлтийн түүх, нярайн түүх, хүүхдийн өвчний түүхэнд үнэлгээ хийн зөвлөмж өгч,  төрөх тасгийн нярайн палатны үйл ажиллагаатай танилцан зарим тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулж хамтран ажиллалаа.  

Сургалтын үр дүнд:

  1. Нярайн эрт үеийн нэн шаардлагтай тусламжийн мэдлэгийг бататгасан ба амьсгалахгүй байгаа нярайд багаар тусламж үзүүлэх аргачлалд суралцсан
  2. Нярайд хэрэглэгдэх эмийн шингэрүүлэгийг мэдэж авсан
  3. Амьсгалын замд тасралтгүй эерэг даралт өгөх, сурфактант эмчилгээний зарчмыг сурч, шинэ ойлголттой болсон.  
  4.  Нярайн амин үзүүлэлт ба хяналтыг яаж хэрхэн ямар хугацаанд хийх талаар мэдэж авсан
  5. Нярайн шарлалтын үеийн эмчилгээний зарчмыг бүрэн мэдэж авсан ба нотолгоонд суурилаагүй эмийн эмчилгээнээс татгалзах болсон байна.
НИЙТЭЛСЭН: 2019-09-12 01:38:33