Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗӨВЛӨМЖ

Дэлхий дахинд дэгдээд байгаа коронавируст халдвар(Covid -19) –аас сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж, халдвараас сэргийлэх нэг чухал хариу арга хэмжээ нь хүн амын хөдөлгөөнд хязгаарлалт хийх, нийтийг хамарсан цуглаан, уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх явдал гэдгийг анхааруулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан байна.

ЗӨВЛӨМЖ

 

  • Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх,
  • Хурал, уулзалтыг цахимаар зохион байгуулах,
  • Хурал, уулзалтын үеэр өрөөний салхивчийг нээж, цэвэр агаар оруулах,,
  • Хурал, уулзалтын бичиг баримттай цахим хэлбэрээр танилцах,
  • Хурал, уулзалтын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх,
  • Хурал уулзалтын өрөө, танхимд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах,
  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх,
  • Томилолт, айлчлалын баг болон хамгаалалтад цөөн хүн явах,
  • Тухайн улс, хотын өвчлөлийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцсан байх,
  • Өвчлөл бүртгэгдээгүй улс, хот, маршрутыг сонгох
  • Гар барих, хүний биед хүрэхээс зайлсхийх,  аль болох 1.5-2 метрийн зайнаас харьцах,,
  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх,
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах,
  • Гараа савандаж сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч байнга авч явах,
  • Эмнэлэг, олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх,
  • Хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх,
  • Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх,
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах,
  • Хоолны газарт олноороо орохгүй, цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх,
  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах,
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх,
  • Гараа сайтар савандаж угаах,
  • Боломжтой бол цахилгаан шат ашиглахгүй байх,
  • Гараа сайтар савандаж угаах,
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх,
  • Амны хаалт зүүх,
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх,
  • Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах,
  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 4-өөс доошгүй хийх,
  • Шүлсээ хаяхгүй байх,

 

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

НИЙТЭЛСЭН: 2020-04-09 03:45:34