Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЗДТГ-ЫН ХЭЛТЭС, АЛБАДЫН ЧИГ ҮҮРЭГ:

Аймгийн Засаг даргын тамгын газар нь Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргыг мэргэшлийн цаг үеэ олсон эцсийн шатны бодлогын зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

  • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
  • Хууль, эрх зүйн хэлтэс
  • Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс
  • Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс
  • Санхүү төрийн сангийн хэлтэс
  • Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтэс
  • Нийгмийн бодлогын хэлтэс
  • Нийтлэг үйлчилгээний алба

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн шинжилгээ хийх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, чанарын удирдлагын менежмент нэвтрүүлэх чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, байгууллагын архив албан хэрэг хөтлөлт, нутаг дэвсгэрийн гадаад харилцааны бодлого, төрийн үйлчилгээ, олон нийттэй харилцах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ. 

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, хүний эрхийг хангах бодлого зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

 

БҮС, ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

үс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймаг, бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, нутаг дэвсгэрийн стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хот байгуулалт, газрын харилцааны бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

 

САЛБАРЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Төрийн хяналт шалгалтын тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжид заасны дагуу Засгийн газрын шийдвэр, салбарын бодлого, хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа, зохион байгуулалтыг хангаж ажиллах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн тус хэлтэс нь дэд бүтэц, худалдаа, үйлдвэрлэл, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хоршооны бодлого, барилга, нийтийн аж ахуйн бодлого, байгаль орчин, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт, зохицуулалтын чиг үүргийг гүйцэтгэнэ. 

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, хөрөнгийн зах зээлийг орон нутагт хөгжүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, орон нутгийн өмчийн харилцаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 7. Нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.


ЦЭРГИЙН ШТАБ
Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайван болон онцгой нөхцлийн үед орон нутагт зохион байгуулах, нутгийн захиргааны болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэшил арга зүйгээр хангаж, хяналт тавих удирдлагуудыг бодит үнэн зөв мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.


НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг удирдан зохион байгуулах, үйлчилгээний ажилчдыг арга зүйгээр ханган, удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Мэдээллийн эх сурвалж: 

АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.ВАНСЭМБЭРҮҮ . 

Холбоо барих утас: 98981015

 

2025-12-24 12:16:26