Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Завхан аймагт коронавирусын халдварын эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд Завхан аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-
Аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, хуулийн этгээдийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэв.
-
Аймгийн хэмжээнд ажиглан тусгаарлах байр болон эмнэлгийн тусгаарлах байрыг бэлтгэх, ашиглах журмыг баталлаа.
-
Ажиглан тусгаарлах байр, эмнэлгийн тусгаарлах байр бэлтгэх, ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар ажиллуулахыг сумдын Засаг дарга нар, албан байгууллагын дарга нарт үүрэг болгов.
-
Голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдийн хяналтыг чангатгах, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
“Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллеж, Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн дотуур байранд байрлаж буй хүүхдүүдийг гэрт нь шилжүүлэх замаар дээрх сургуулиудын дотуур байрыг ажиглан тусгаарлах байр болгох бэлтгэхээр шийдвэрлэв.
-
Хяналтын постуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс ажиллах нөхцөлийг сайжруулах үүргийг Цэргийн анги, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн газар, ГХБХБГазарт тус тус чиглэл болгов.
-
Улаанбаатар хотод амьдардаг иргэдэд нэг удаагийн зөвшөөрөл өгч гаргахаар шийдвэрлэв.
-
Сумаас аймгийн төвд ирсэн иргэдэд хязгаарлалтын горим хэвээр үйлчилнэ.
-
Идэш бэлтгэхээр сумруу явах иргэдийг гаргах боломжгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн иргэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нэгдсэн журмаар мэдээллээ өгснөөр сумаас идэш бэлтгэж хүргэх, аймгаас сумдад хүнс хүргэх тээврийн зохицуулалт хийх ажлыг Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар зохион байгуулах замаар иргэдэд өвлийн идшээ бэлтгэх боломжийг олгохоор шийдвэрлэлээ.
-
Өнөөдрийн байдлаар Улиастайн постууд дээр ирсэн байгаа малыг нэг удаа оруулж худалдан борлуулах боломжийг олгохоор тус тус шийдвэрлэв.
2020-11-16 15:57:31