Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session45rbf35rls662irtjaka2iiucbfes22h): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Орон нутгийн сонгуулийн үр дүнд Завхан аймгийн 24 сумаас 23 сумын ИТХ-ын дарга, 19 сумын Засаг дарга шинээр томилогдсон. Иймд аймгийн ЗДТГ халдвар хамгааллын дэглэмийг баримталж, сумын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгөх, чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтад Баянтэс, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Цагаанхайрхан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна.




Сургалтыг аймгийн ИТХ-н дарга Ц.Улам-Оргих, Засаг дарга Д.Түвшинжаргал нар нээж үг хэллээ.
“Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний эрх зүйн орчин” сэдвээр ХОХБТХ-ийн дарга Ж.Батцэнгэл, “Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, тайлагнах, үнэлэх” сэдвээр ХШҮДАХ-ын ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Захирамжлалын баримт бичгийн тухай аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай” ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Цогтсайхан, “Коронавируст халдварын цар цахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад гарсан хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийн тухай” ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Б.Ядамжав, “Төсөв ба түүний удирдлага” сэдвээр СТСХ-ийн дарга Ж.Хүрэлбаатар, “Улс, аймгийн аварга малчин өрх, саальчин, тариаланч, фермер, Алтан төлийн эзэн шалгаруулах журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр ХОХБТХ-ийн мэргэжилтэн Р.Наранцэцэг, “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллахад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдах албан тушаалтны эрх, үүрэг, оролцоо” сэдвээр Цэргийн штабын дарга, хурандаа Г.Үнэнбаяр нар тус тус мэдээлэл хийж байна.






Сумын удирдлагуудыг чадавхжуулах дараагийн сургалтад үлдсэн 14 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулахаар төлөвлөөд байна.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0