Аймгийн шуурхай штабын энэ өдрийн /2021-01-19/ хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
-
Завхан аймаг нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл Улаанбаатар хотоос нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр иргэдээ татан авна. Иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой.
-
Зөвхөн Завхан аймгийн оршин суугч иргэн байх бөгөөд сум, багийн Засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулна.
-
Ачаа тээврийн болон хувийн тээврийн хэрэгслээр ирж буй бүх иргэд PCR шинжилгээний хариу гарснаас хойш 24 цагийн дотор Улаанбаатар хотоос гарч, 48-72 цагийн дотор Их-Уул сумын пост дээр ирсэн байх
-
Тээврийн хэрэгслийн жолооч хамт зорчих иргэдийнхээ материалыг бүрдүүлэн аймгийн Шуурхай штабын 7046-2110 дугаарт бүртгүүлж зөвшөөрөл авна
-
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй
-
Иргэн бүр 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөнө
-
Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдийг олон нийтэд мэдээлж, хатуу хариуцлага тооцно
-
Тээврийн хэрэгслүүд хүний тоог хэтрүүлэхгүй байх
-
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хурдаа тохируулж, аюулгүй байдлаа бүрэн хангах
-
Завхан аймгийн үндсэн оршин суугч биш, эсвэл PCR шинжилгээ өгөөгүй бол Их-Уул сумын постноос буцаахыг тус тус онцгойлон анхааруулж байна.
-
Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэгдүгээр сарын 19-ний өдрөөс халуун ус, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс фитнесс, спорт заал, усан бассейн үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
3.Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагыг танхимаар зохион байгуулахад мөрдөх түр журмыг батлав.
4.Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх тухай аймгийн Засаг даргын захирамж гаргана. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангахад төрийн албан хаагчдыг татан оролцуулахаар тус тус шийдвэрлэв.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
2021-01-19 14:00:47