A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionn7f3oa93jq9f3j62m134mp36n79j2fst): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

УЛААНБААТАР ХОТООС ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ИРСЭН ИРГЭД УЛИАСТАЙД СЭЛГҮҮЦЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
УЛААНБААТАР ХОТООС ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ИРСЭН ИРГЭД УЛИАСТАЙД СЭЛГҮҮЦЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
852 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

  1. Завхан аймгийн Шуурхай штаб нийслэлийн Шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн  дээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 25-ны өдүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр татан авч, хувийн тээврийн хэрэгслээр ирэхийг зөвшөөрсөн билээ. Гэвч хувийн тээврийн хэрэгслээр ирж буй хөдөөгийн  сумын иргэд унаа хайж Улиастай суманд сэлгүүцэх зөрчил гарч байна. Иймд иргэн бүр үүргээ ухамсарлаж, өөрийн сум руу явах унаагаа аймгийн төвд бэлэн байлгахыг онцгойлон анхааруулж байна.

 

  1. Зарим багийн дарга нар хуурамч тодорхойлолт гаргасан нь тогтоогдож байна. Иймд сум, багийн Засаг дарга нар өөрийн гаргаж буй тодорхойлолтынхоо хариуцлагыг хүлээнэ гэдгийг хатуу анхаарна уу.

 

  1. Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгаанаас бусад бүх тохиолдлуудад хөдөлгөөний хязгаарлалт хийж иргэд хүлээж авахгүй тул дээрх хугацаанд шаардлагатай зорчих хөдөлгөөнөө хийж дуусгахыг онцгойлон анхааруулж байна.

 

  1. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй байдлаа бүрэн хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарна уу.

 

  1. Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй.

 

Завхан аймаг хамгийн олон иргэнээ татан авч буй тул эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэн бүр ухамсартай байж, гэрийн тусгаарлалтын хугацаагаа чанд мөрдөхийг хүсье. Эмчилгээ хийлгэсэн, газраар ирэх боломжгүй иргэдээ агаарын тээврээр авахаар ярилцаж байна.

 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

 

2021-01-21 15:32:59

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0