A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session2s65po0cm0apgn0tahss0scgq1slgs92): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
831 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад цахим мэдээлэл хийж, санал хүсэлтийг нь сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 4-р сарын 1 хүртэл эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, тэр дундаа эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдаа хамруулж эхэлсэн. Цаашид аймаг бүрийг PCR шинжилгээний төвтэй болгохоор төлөвлөж байгаа гэлээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. МУ-ын Засгийн газрын 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн үйлчилгээг 2021 оны 3-р сарын 1-ний өдрөөс танхимаар болон цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Танхимын сургалтыг зөвхөн хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ хичээллэхгүй. Судалгаагаар  32 мянган хүүхэд отроор явж байгаа бөгөөд 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Иймд танхимын сургалтыг 1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдад онцгойлон чиглүүлж, сургалтыг аймаг, сумынхаа онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгуулах чиглэл өглөө. Харин хувийн сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс төлбөр нэхэхгүй гэдгийг онцлов.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 2021 оны 2 сарын 8-23-ны өдрүүдэд 411.420 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөснөөс 504.949 иргэнээс шинжилгээ авч төлөвлөгөөгөө 122.7 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна. Тус арга хэмжээний хүрээнд нийт 153 тохиолдол илрүүлснээр 10 мянган өрх тутмын нэг өрх эрсдэлтэй буюу голомт тархалттай байгааг тогтоожээ.

 

Цахим хурлын төгсгөлд аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын асуултыг сонсож, тодорхой хариулж өгч ажиллав.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2021-02-25 16:48:13

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0