A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionkieehhgsi6di954offnlmi34jfnco04k): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, АЛДАРТ УЯАЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, АЛДАРТ УЯАЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
1178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" 7, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ТӨРЛӨӨ

 

“Улсын аварга малчин өрх”-өөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Намсрайн Балжинням, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Балдангийн Бадар, Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Намхайн Гүрдорж, Завханмандал сумын Олон түрүү багийн малчин Базарын Санж, Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Цэнд-Аюушийн Мягмарсүрэн, Дөрвөлжин сумын Онц багийн малчин Санчиндоржийн Энхболд, Их-Уул сумын Үржил багийн малчин Эрдэнийн Лхагвадорж,

 

“Улсын аварга тариаланч”-аар Завхан аймгийн Улиастай сумын тариаланч Доржпаламын Цагаанхүү нар шалгарлаа.

 

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, АЛДАРТ УЯАЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

 

Мал маллах арга ухаан, малчин хүний нийгмийн хариуцлага, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан 24 сумын 62 өрх энэ жил “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, Улиастай сумын Богдын гол багийн уяач Шүхэржавын Баярмагнай “Аймгийн алдарт уяач” цол хүртлээ. “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр Тэс сумын Дооно багийн малчин Ж.Дарамсэнгэ, “Аймгийн тэргүүний тариаланч”-аар Тэлмэн сумын Баянтэгш багийн тариаланч П.Тогтохбаяр, Улиастай сумын Жинст багийн тариаланч Д.Цэрэнбалжир нар шалгарлаа. Их-Уул сумаас аймгийн аварга малчин өрх 4, Тосонцэнгэл сумаас 6, Тэлмэн сумаас “Аймгийн аварга малчин өрх” 3, аймгийн аварга тариаланч төрж 2020 оны шилдэг сумаар шалгарсан бол Идэр сумаас аймгийн аварга малчин өрх 3 төрж шагналыг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал  гардуулав.

 

 

2021-02-09 09:02:15

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0