“МИНИЙ ЭХ ОРОН-МОНГОЛ” ЦАХИМ УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1940 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Эх орончдын өдөр”, Монгол улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын санаачилгаар суралцагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүх соёл, ёс заншил, өв уламжлалаараа бахархдаг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд “Миний эх орон-Монгол” цахим уралдааныг дараах ангиллаар зохион байгууллаа.

  1. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн дунд “Миний эх орон” сэдэвт гар зургийн уралдаан
  2. Бага анги буюу I-V ангийн сурагчдын дунд “Миний монгол бахархал” сэдэвт зурагт альбом хийх
  3. Дунд анги буюу VI-IX ангийн сурагчдын дунд цэрэг эх орны сэдэвт шүлгийг монгол бичгээр бичих
  4. Ахлах анги буюу X-XII ангийн сурагчдын дунд “Миний эх орон Монголын сайхан орон” видео контент бэлтгэх

Уралдаанд төрийн өмчийн 38 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 104 хүүхдийн, ерөнхий боловсролын 29 сургуулийн бага боловсролын 98, дунд ангийн 45, ахлах ангийн 34 суралцагчийн нийт 281 бүтээл ирж, бүтээлүүдийг Боловсрол, соёл урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын комисс шалгаруулж, шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

Тус уралдааныг зохион байгуулснаар:

  • Хүүхдүүдийн идэвх оролцоо сайжирсан
  • Суралцагчид үндэсний хэл, түүх соёл, өв уламжлалаасаа суралцсан
  • Хэрэгтэй мэдээллээ цуглуулж, цуглуулсан мэдээллээ боловсруулах чадвараа нэмэгдүүлсэн
  • Багаар хамтран ажиллах чадварт суралцсан зэрэг ололттой талууд олон байв.

 

2021-03-03 12:22:49