Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessiono4pikn869q8cp5ed9n3n510sus9beeej): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойшхи гурав дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт өнөө өглөө 08:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад улсын хэмжээнд 13 мянга гаруй иргэн бүртгүүлсэн бол Завхан аймагт 453 иргэн бүртгүүлээд байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс нээлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, шалгалтад оролцогчдод холбогдох хууль дүрэм, заавар, анхаарах асуудал зэрэг шаардлагатай мэдээллийг өгч ажиллалаа.
.jpg)
.jpg)
Энэ удаагийн шалгалтын гол онцлог нь 453 иргэний хурууны хээ бүхий тоног төхөөрөмжийг Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын хэлтсээр дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлснээр иргэдийг хурууны хээгээр бүртгэж байна.


Аймгийн Тагнуулын хэлтсээс өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 11-ний орой 23:00 цагт шалгалт авах хоёр танхим болон серверийн өрөөг шалгаж лацадсан бол өнөө өглөө 6:30 цагт лацыг онгойлгож танхимуудыг нээлээ. Нэгдүгээр танхимд 40 компьютер, хоёрдугаар танхимд 20 компьютер бэлтгэж, нэг ээлжинд 47 иргэн шалгалт өгч байна.


Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах комисс 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар ийнхүү шалгалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Шалгалтын үйл явцыг иргэд хянах, ажиглах боломжийг бүрдүүлж аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт дэлгэц байршууллаа.




Шалгалтын агуулгад ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд иргэд гурван төрлийн шалгалтыг 1 цаг 50 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Иргэд цагаа маш сайн баримталж, шалгалт эхлэхээс 45 минутын өмнө ирсэн байх ёстойг онцгойлон анхааруулж байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0