ӨНӨӨДӨР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
4321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2020 оны орон нутгийн сонгуулиар ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон Завхан аймгийн 24 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёр өдрийн нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. Орон нутгийн шинэ удирдлагуудыг үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжууд, дүрэм журам, тогтоол шийдвэр, салбар бүрийн мэдээллээр хангаж, асуултуудад хариулт өгч ажиллав.

 

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнөөдөр 24 сумын Засаг даргыг батламжилж, 2021 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Сумын Засаг дарга хэмээх энэхүү хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдож буй та бүхэн төрөлх нутгийнхаа ирэх 4 жилийн өнгийг тодорхойлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах олон ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сумын Засаг даргын гаргасан шийдвэр оновчтой байж, ард иргэдийн амьдралд өгөөжөө өгөх нь хамгийн чухал. Аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас сумын удирдлагуудтайгаа нягт хамтран ажиллаж Завхан сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

2021-03-23 15:50:55