A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session26niku6q1v6i6oahua4rtbc8fooeeues): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАНЧУУД АА, 2021 ОНЫ 03 САРЫН 27-НЫ ӨДӨР 60 МИНУТЫН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЖ, ЭХ ДЭЛХИЙН ЦАГТ НЭГДЭЦГЭЭЕ!
ЗАВХАНЧУУД АА, 2021 ОНЫ 03 САРЫН 27-НЫ ӨДӨР 60 МИНУТЫН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЖ, ЭХ ДЭЛХИЙН ЦАГТ НЭГДЭЦГЭЭЕ!
874 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.

 

Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн ба зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Завхан аймагт  2017 оноос эхлэн тус үйл ажиллагааг Зориг сангийн “Орон нутгийн байгаль орчны манлайлал – REFP” хөтөлбөрийн төгсөгчид, байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

 

Энэ жилийн “Эх дэлхийн цаг-2021” арга хэмжээнд одоогоор Завхан аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, Монголын цахилгаан холбоо ХК-ны Завхан салбар, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо, Завхан ногоон гарц нэгдэл ТББ, Улиастай сумын СӨБ-ын байгууллагууд нэгдээд байна.

2021-03-26 13:24:42

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0