Улиастай хот, Завхан аймаг: Европын Холбооны санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд Иргэний Нийгмийн Байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Дэлхийн Зөн ОУБ Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн гол зорилго нь орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж тэдний орон нутгийн тогтвортой өсөлт хөгжилтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх; орон нутгийн удирдлага болон ИНБ-уудын идэвх оролцоотой орон нутаг болон өрх айлуудын орлогыг төрөлжүүлэн нэмэгдүүлэх юм.
Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 59 үйлдвэрлэгч бүлэг байгуулагдаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж, мэргэжлийн болон бизнес эрхлэх сургалтанд хамрагдсан юм. Өнгөрсөн 2021 оны 3-р сард Үйлдвэрлэгч бүлгүүд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан Бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй хуралд хамрагдсанаар энэ нь тэдэнд Ковид-19-ийн хүнд хэцүү цаг үед бизнесээ өргөжүүлэх, өргөжүүлэх мэдлэг боломжийг олгосон юм. Энэхүү үйл ажиллагааг Завхан аймгийн Хүнс Хөдөө Аж ахуй Жижиг дунд Үйлдвэрийн газар Монголын арилжааны банкуудын орон нутгийн салбарууд болон аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд удирдан явуулав.
Монгол банкны Завхан дахь салбар, Засгийн Газраас COVID нөхцөлд байдалд эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц хөтөлбөрийн ерөнхий журам танилцуулсан. Эдийн засгийг дэмжих жилийн 3%ийн хүүтэй зээл нь банкуудаар дамжих олгогдох тул Төрийн банк. Хаан банк, Хас банкны салбарууд Монгол банкнаас гаргасан ерөнхий журамд нийцүүлэн өөрсдийн банкнаас тавьж буй нэмэлт шаардлагууд болон боломжуудыг танилцууллаа.
Мөн банкууд өөрсдийн санхүүжүүлдэг бизнесийн бусад зээлүүд болох “Ногоон зээл, Бичил бизнес, Эмэгтэйчүүдийн бизнес дэмжих, эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл” зэрэг банкны бүтээгдэхүүний талаарх нэмэлт мэдээллийг өглөө. Тус уулзалтын үр дүнд үйлдвэрлэгчид зээлийн боломжийн талаар өргөн мэдлэгтэй болж, бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээлийн хүсэлтээ дотоодын банкууд руу илгээхээр болсон юм.
World Vision International Mongolia: Bilguun_Ganbold@wvi.org