Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessioneogbjf5hu7jcmdkn432jvu8rvspn65l0): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хоёрдугаар үе шат нь Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Нийгмийн Хариуцлагын Дэлхийн Түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк - аас улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Хэрэгжүүлэлтийн түвшинд Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас уг төслийг Завхан аймагт хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн албан ёсны нээлтийн уулзалт цахим хэлбэрээр Завхан аймагт зохион байгуулагдлаа.
Уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Нийгмийн бодлогын эрүүл мэнд, биеийн тамир, спортын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сарантуяа, Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий санхүүч Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Эрүүл мэндийн газрын анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Уранчимэг, Нийгмийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Д.Ганчимэг, ”Ахмад Мэргэжилтний холбоо” ТББ-ийн тэргүүн З.Цэрэндулам, “Өрнөх Хөгжил” ТББ-ын тэргүүн М.Дуламжав, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төслийн баг, Завханхангай ОНХ-ийн ажилтнууд цахимаар оролцлоо.
Төсөл нь Монгол улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж төрийн үйлчилгээ, төрийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэхэд оршино.
Төслийн энэхүү шатанд иргэний нийгмийн болон төрийн байгууллагын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлэн ажиллах юм.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0