A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionniem73lj1mt60p1bhvh8s6mj175v0t9t): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ
ГЭРИЙН ТУСГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ
796 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Улиастай суманд 2 иргэн коронавирусний халдвар авснаар нийт батлагдсан тохиолдол 497 боллоо. Хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна. Гэрийн тусгаарлалтад 924 иргэн, тусгаарлах байранд 1 иргэн байна. Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39.481 иргэн /83.4 хувь/, хоёрдугаар тунд 24.514 иргэн /51.8 хувь/ хамрагдсан. Иргэдийн  дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байна.

 

Халдвар авсан нь батлагдсан нэг иргэн гэрийн тусгаарлалт зөрчин Цагаанхайрхан сумруу хулгайн замаар явсан тул ойрын хавьтлын 7, дам хавьтлын 20 иргэн байна. Цаашид гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд хатуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ өдрийн /2021-06-02/ аймгийн Шуурхай штабын хурлаар:

 

  1. Улаанбаатар хотоос автобус болон онгоцоор ирэх иргэд вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14-өөс дээш хоносон байх шаардлагатай.
  2. УБ хот болон бусад аймгаас вакцины бүрэн тунд хамрагдаагүй, зайлшгүй шаардлагатай тохиолдлоор ирэх  иргэдийг зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр хүлээж авна. Ингэхдээ 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээний хариутай байна.
  3. Завхан аймгийн нийт иргэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа дуустал Улаабаатар хот болон бусад аймгаас зөвхөн өөрийн аймгийн харьяат иргэдээ хүлээн авна.
  4. Завхан аймгаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор УБ хот болон бусад  аймаг руу явсан иргэд буцаж ирэхдээ вакцины бүрэн тундаа хамрагдсанаас хойш 14 хоносон байх шаардлагатай. 
  5. Улиастай сумын ЗДТГ, шуурхай штаб гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд  хатуу хяналт тавьж ажиллана. Цаашид тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлнэ.
  6. Худалдаа үйлчилгээний төвүүд ковидын бүртгэлийн программыг  ашиглаж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлж буйд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана.
  7. Тосонцэнгэл сумыг “улбар шар”, Их-Уул сумыг “шар” түвшинд шилжүүлж, хөл хориог шат дараатай сулруулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Жич: Аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний эсрэг дархлаа тогтолтын түвшинг тодорхойлдог шинжилгээ хийж эхэлсэн тул иргэд сайн дураараа хамрагдах боломжтой.

 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

2021-06-02 15:00:59

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0