Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 470 иргэний PCR шинжилгээ хийж, 80 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр нийт тохиолдол 956 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 9, Дөрвөлжин 17 үүнээс сумын төвд 10, Баян-Айраг 7, Тосонцэнгэл 20, Тэлмэн 17, Баянтэс 8, Ургамал 1, Отгон 7, Баянхайрхан суманд 1 тохиолдол батлагдсанаар нийт 17 суманд халдвар бүртгэгдээд байна. Гурван эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 516 боллоо. Нийт халдвар авсан хүний 22.2 хувь нь буюу 213 нь хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 351 хүн эмчлүүлж байгаа бол Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 14, Тосонцэнгэл 6 хүнийг эмчилж байна. Хөнгөн 332, хүндэвтэр 35, хүнд 5 иргэн байна.
Гэрийн тусгаарлалтад 4816, тусгаарлан ажиглах байранд 77 иргэн байна.
06 сарын 10-ны өдрөөс хойш батлагдсан 456 тохиолдлыг насны бүлгээр ангилж үзвэл: 0-17 насны хүүхэд болон 25-с дээш насны нийгмийн идэвхтэй бүлгийн иргэд илүү их халдвар авчээ.
Коронавирусын эсрэг дархлаажуулалтад 06 сарын 24-ны өдөр 1-р тунд 17 хамрагдаж өссөн дүнгээр 40241 иргэн (81,5 хувь), 2-р тунд 29 иргэн хамрагдаж, өссөн дүнгээр 37584 иргэн (76,1 хувь ) байна. 16,17 насны хүүхдийн дархлаажуулалтад 135 хүүхэд хамрагдаад байна.
06 сарын 25-ны өдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Цэцэн-уул, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал сум тэг зогсолт хийж, Алдархаан сум хатуу хөл хорио тогтоолоо.