A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessioncsfoqhhed0hh6fsm9pt4mqrfi0phn7k1): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТОМАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТОМАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
914 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр /2021-06-28/ аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлэгт ойрын  түргэн тусламжийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон “Старикс” маркийн хоёр автомашин хүлээлгэн өглөө. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа хэлэхдээ: “УАЗ-469 машинаар дуудлагад явж, хэвтрийн өвчтөн тээвэрлэхэд  хүнд байлаа. Одоо машин дотроо хүчилтөрөгчөө өгч, амилуулах суурь тусламжаа үзүүлэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн салбар, эмч ажилчдын өмнө тулгарч буй асуудлыг удаа дараа шийдэж буй аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал танд баярлалаа” гэв.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн тээврийн хэрэгсэл, хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайс хүлээлгэн өгөв.  

2021-06-28 17:24:48

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0