Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 361 иргэний PCR шинжилгээ хийснээс 66 иргэн халдвар авсан нь батлагдаж халдварын нийт тохиолдол 1150 боллоо. 36 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 687 хүн эдгэрлээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 11, Тосонцэнгэл 13, Цэцэн-Уул 2, Дөрвөлжин 25 Үүнээс Баян-айраг 7, Алдархаан 2, Цагаанчулуут 7, Ургамал 2, Отгон 1, Түдэвтэй 2, Цагаанхайрхан суманд 1 иргэн халдвар авсан байна. Түдэвтэй, Цагаанхайрхан суманд шинээр халдвар бүртгэгдсэнээр нийт 19 суманд халдвар гарлаа.
Эмнэлэгт 366 иргэнийг, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 23, Тосонцэнгэлд 7, Алдархаанд 1 хүнийг тус тус эмчилж байна.
Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа нийт 397 хүний биеийн байдал: хөнгөн-309, хүндэвтэр-77, хүнд-11.
Халдварын нийт тохиолдлын 22 хувь нь Улиастайд, 33 хувь нь Тосонцэнгэлд, 17 хувь нь Дөрвөлжинд , 9 хувь нь Их-Уул суманд, 19.0 хувь нь бусад сумдад байна.
Халдвараар өвчилсөн нийт хүний 22.3 хувь нь буюу 240 нь хүүхэд, 78 хувь нь насанд хүрэгчид байна.
Гэрийн тусгаарлалтад 5072 , Тусгаарлан ажиглах байранд 77 иргэн байна.
Коронавирусын эсрэг дархлаажуулалтад 06 сарын 28-ны өдөр 1-р тунд 1392 иргэн хамрагдаж өссөн дүнгээр 43170 иргэн (87,4 хувь), 2-р тунд 96 иргэн хамрагдаж, өссөн дүнгээр 37755 иргэн (76,5 хувь ) хамрагдлаа.
Идэвхтэй 61 голомт байгаагаас Улиастай хотод 42 голомт байна. Үүнээс эх уурхай тодорхойгүй 10 голомт байна.
06 сарын 29-ний өдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал сум тэг зогсолт хийсэн хэвээр байна. Цэцэн-уул, Алдархаан, Нөмрөг, сумууд сумруу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Цагаанхайрхан сум 06 сарын 27-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон. Түдэвтэй суманд батлагдсан тохиолдол хавьтал байхгүй учир сумын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ