Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessioner9pi4n6n2ip5fjjhm7j3nalkn7pjmb0): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит сүүлийн 24 цагт 608 иргэний PCR шинжилгээний сорьцыг уншуулснаас 6 суманд 37 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1187 боллоо. 20 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 707 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 16, Сонгино 4, Тэлмэн 3, Сантмаргац 5, Отгон 3, шинээр Тэс суманд бүртгэгдэж 7 иргэн халдвар авчээ. Ингэснээр Завхан аймгийн 24 сумаас 20 суманд халдвар гараад байна.
Эмнэлэгт 416, өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр 37 хүнийг эмчилж байна. 453 хүний биеийн байдал: хөнгөн-341, хүндэвтэр-101, хүнд-11. Гэрийн тусгаарлалтад 5000, Тусгаарлан ажиглах байранд 78 иргэн байна.
Коронавирусний эсрэг дархлаажуулалтын 1-р тунд 791 иргэн хамрагдаж өссөн дүнгээр 43961 иргэн (80,5 хувь), 2-р тунд 34, өссөн дүнгээр 37789 иргэн (69,2 хувь) хамрагдлаа.
Идэвхтэй 84 голомт байгаагаас Улиастайд 48 голомт үүслээ. Үүнээс эх уурхай тодорхойгүй 19 голомт байна.
Баянхайрхан, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал сум тэг зогсолт хийсэн. Тэс сум 6 сарын 29-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай тэг зогсолт хийлээ. Цэцэн-уул, Алдархаан, Нөмрөг, Сантмаргаз, Цагаанхайрхан сумууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Түдэвтэй суманд батлагдсан тохиолдол хавьтал байхгүй учир сумын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Энэ өдрийн /2021-06-30/ аймгийн Шуурхай штабын хурлаар сум бүр нөхцөл байдалдаа тохируулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн баяр наадам, ойн арга хэмжээнүүдэд төсөвлөсөн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэлээ.
ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0