ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМАНД КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР БҮРТГЭГДЭЖ, НИЙТ 21 СУМАНД ХАЛДВАР ГАРЛАА /2021-07-01/
339 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 58 иргэний PCR шинжилгээ хийснээс 36 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1223 боллоо. 57 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 764 хүн эдгэрлээ.

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай 16, Тэлмэн 1, Цэцэн-уул 1, Дөрвөлжин 2, Идэр 5, Алдархаан суманд 6 иргэн халдвар авчээ.

 

24 цагийн байдлаар шинээр Идэр суманд халдварын  тохиолдол бүртгэгдээд байна.

 

Эмнэлэгт  413 хүн, Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 26, Тосонцэнгэл 7, нийт 33 хүнийг  эмчилж байна.

 

Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа  нийт 413 хүний  биеийн байдал: хөнгөн-304, хүндэвтэр-99, хүнд-10 байна. Гэрийн тусгаарлалтад  5687, Тусгаарлан ажиглах байранд 78 иргэн байна.

 

Коронавирусний эсрэг дархлаажуулалтад 06 сарын 30-ны өдөр  1-р тунд  491 иргэн хамрагдаж өссөн дүнгээр  44452 иргэн (81,4 хувь),   2-р тунд 46 иргэн, өссөн дүнгээр 37835 иргэн (69,3 хувь ) хамрагдлаа.

 

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ

 

 

0000-00-00 00:00:00