Сүүлийн 24 цагт Завхан аймагт 17 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 2480 боллоо.17 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 2120 хүн эдгэрлээ.
Шинээр бүртгэгдсэн 17 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай суманд 9, Отгонсуманд 4, Тосонцэнгэл суманд 3, Идэр суманд1 иргэн халдвар авчээ.
Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал: Хөнгөн-253, Хүндэвтэр 67, Хүнд 9, Маш хүнд 1.
Зорчих хөдөлгөөн:12 тээврийн хэрэгсэл 19 зорчигчтой орсон бол 11 тээврийн хэрэгсэл 17 зорчигчтой гарлаа.
ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ