Герман Улсын Элчин сайдын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр алс баруун хязгаарт орших Завхан аймагт “Мишээл Хүүхдийн Сан” ажиллан, амны хөндийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг Шилүүстэй, Яруу, Идэр сумын 1000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Хөтөлбөрийн багийнхан баг, сум тус бүрд 4 хоног ажиллах ба одоогийн байдлаар Шилүүстэй суманд 300 орчим, Идэр суманд 460 хүүхдүүдэд тус бүр амны хөндийн эрүүл мэндийн тусламж (сувгийн эмчилгээ, шүдний цоорлоос сэргийлэх түрхлэг, цоорлын ломбо, шүд авалт) үйлчилгээг үзүүлээд байна. Хөтөлбөрийн баг орон нутагт нэн шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг 0-18 насны хүүхдүүдэд үзүүллээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд амны хөндийн өвчлөл нилээдгүй байгаа бөгөөд тэдний амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, дадал хангалтгүй байна. Мөн үзлэгийн үеэр шүд угаах, оо сойзоо сонгох, хүүхдийн шүдийг эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн яаж арчлаж, эрүүл байх талаар сургалт явууллаа.
Сонгогдсон сумын Засаг дарга, удирдлагууд, багийн дарга, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын дарга эрхлэгч, холбогдох ажилтнууд түүчээлэн оролцож үзлэгийг маш сайн зохион байгуулахад хамтран ажиллалаа. Мөн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа тул ачаалал ихтэй байна.
Хөтөлбөрийн багийг аймгийн Засаг дарга, түүний ажлын хэсэг хүлээн авч уулзан “Монголчууд шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг, манай орон нутагт нэн шаардлагатай байгаа амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаад талархлаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах талаар саналаа уламжилж, хөтөлбөрийн багт аймгийн хүндэт тэмдгийг гардуулав.
"MISHEEL KIDS FOUNDATION" IS WORKING IN THE FAR WEST OF MONGOLIA, WHICH IS THE ZAVKHAN AIMAG.
The foundation is providing free dental treatments and oral health education to more than 1,000 children in Shiluustei, Yaruu and Ider soums. The general sponsors are the German embassy in Ulaanbaatar and the Swiss Agency for Development and Cooperation.
The duration of the project is 4 days in three different soums. Misheel Kids team completed In Shiluustei soum almost 300 children and in Ider soum 460 kids with dental treatment such as root canal treatment, dental caries filling, extractions and fluoride varnish etc. The villagers said that the provided assistance to local children is not only necessary, but also helps the ones in need. It was noted that there are many oral diseases among the people surveyed and that their oral health knowledge was insufficient. During the examination, training was provided on oral hygiene education and nutrition.
The officials, governors, heads of organizations such as schools and kindergartens, and other relevant staff participated in the project and worked together to organize very well. In addition, the workload is very high due to the active participation of citizens.
The governor of the Zakhan province welcomed the Misheel Kids Foundation and showed his gratitude towards the project and is willing to cooperate for projects in the near future. The Misheel Kids Foundation was awarded by the governor with honorary medal.
DIE "MISHEEL KIDS FOUNDATION" IST IM ÄUßERSTEN WESTEN DER MONGOLEI, IM ZAVKHAN-AIMAG, TÄTIG.
Die NGO bietet kostenlose Zahnbehandlungen und Mundgesundheitserziehung für mehr als 1.000 Kinder in den Sums Shiluustei, Yaruu und Ider an. Hauptsponsoren sind die Deutsche Botschaft in Ulan Bator und die Schweizer Direktion für Entwicklung und Zusammenarbeit.
Die Dauer des Projekts beträgt 4 Tage in jedem der drei Soum's. Im Shiluustei-Sum hat das Misheel-Kids-Team fast 300 Kinder und in Ider soum 460 Kinder zahnärztlich versogt. Es wurden Wurzelbehandlungen, Füllungen, Extraktionen und fluoridirungen druchgefuhrt. Die Dorfbewohner sagten, dass die Hilfe für die Kinder vor Ort nicht nur dringend notwendig ist, sondern auch den Bedürftigen hilft. Es wurde festgestellt, dass die befragten Personen viele Zahnerkrankungen haben und dass ihr Wissen über Mundgesundheit unzureichend ist. Es wurden Schulungen zur Mundhygiene und Ernährung zwei mal täglich durchgeführt.
Die Gouverneure, Beamte, Organisationen wie Schulen und Haushalten und andere relevante Mitarbeiter nahmen an dem Projekt teil und cooparierten sehr gut zusammen
Der Gouverneur der Provinz Zavkhan begrüßte die Misheel Kids Foundation und zeigte sich dankbar für das Projekt und ist bereit, in naher Zukunft mit der Misheel Kids Foundation weiterhin zusammenzuarbeiten. Die Misheel Kids Foundation wurde vom Gouverneur mit einer Ehrenmedaille ausgezeichnet.