ЗАВХАН АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВД АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙЛЭЭ
414 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Зоонозын өвчин судлалын төвд хээрийн шинжилгээ болон халдвартай сэжигтэй материал, аюултай хог хаягдал тээвэрлэх зориулалт бүхий Mitsubishi L200 маркийн автомашин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авч гардуулан өглөө.

Зоонозын халдварт өвчнөөс хүн ардыг урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, халдвараас эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зориулж ийнхүү автомашины парк шинэчлэлт хийлээ.

2021-08-23 14:06:00