ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
1020 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

 

Хичээл, сургалтыг сургууль цэцэрлэгийн орчинд танхимаар зохион байгуулахад халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахих, боловсролын үйлчилгээ тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, багш, ажилтан-суралцагч, эцэг эх, асран хамгаалагч өөр хоорондоо харилцан хүндэтгэлтэй, эелдэг харилцах болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлалыг хадгалах зарчим баримтална.

 

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ амны хаалт (өглөө ирэх, орой тарах үед зүүхээр тооцох, хэт мэдрэг арьстай хүүхдэд тохирсон амны хаалт сонгох ), гадуур хувцас хийх уут, амны хаалт хийх жижиг уут, бээлий (нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед өмсөх) бэлтгэж өгнө.

 

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй бөгөөд энэ талаар бүлгийн багшид мэдэгдэнэ.

 

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийг өглөө цэцэрлэгт ирэх, орой гэртээ харих үед амны хаалт зөв хэрэглүүлж хэвшүүлэх, Тэр-цэцэрлэг-гэр” чиглэлийг мөрдөнө.

 

Гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр суралцах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч багштай эргэх холбоотой ажиллах үүрэг хүлээнэ.

 

Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж эдгэрсэн хүүхэд, багш, ажилтан сургалт, үйл ажиллагаанд аливаа хязгаарлалтгүйгээр оролцоно.

 

Хүүхдийг хүлээн авах, тарах үйл ажиллагааг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч цэцэрлэгийн орох, гарах хаалгаар хүүхдээ хүлээлгэн өгч, авна. Энэ тохиолдолд хүн хоорондын зай барих зөвлөмжийг мөрдөнө.

 

.Эцэг эх, асран хамгаалагчаар бэлтгүүлэх ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан жагсаалтын дагуу 3 сард хэрэглэгдэх хэмжээгээр бэлтгүүлэн авч, халдваргүйжүүлэлт хийж хэрэглэнэ.

 

Эцэг эх, асран хамгаалагчийг цэцэрлэгт нэвтрүүлэхгүй бөгөөд сургалт, үйл ажиллагаатай холбогдох асуудлаар утас болон цахимаар харилцана.

 

Хүүхдэдээ тоглоом, хүнсний бүтээгдэхүүн өгч явуулахыг хориглоно.

 

 

Сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

 

Коронавируст халдварын тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна.

 

Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч 5 өдөр танхимаар, 5 өдөр танхимын бус хэлбэр (зайн)-ээр тус тус хичээллэнэ.

 

Суралцагч нь халдвараас сэргийлэх санамж, зөвлөмжийг чанд баримталж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах бөгөөд хичээлийн явцад хуваарилсан суудалд сууж, суудал солихгүйгээр хичээллэнэ.

 

Бал үзэг, цаас, ном дэвтэр, гар утас гэх зэрэг хэрэглэгдэхүүн болон гэрээсээ бэлтгэж ирсэн ус, ундааны зүйл, хүнсний бүтээгдэхүүнийг өөр хоорондоо дамжуулан хэрэглэхийг хориглоно.

 

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ халдвараас сэргийлэх санамж, зөвлөмжийг сайн мөрдөх талаар байнга сануулах, амны хаалт (2 цаг тутамд солихоор тооцох, хэт мэдрэг арьстай хүүхдэд тохирсон амны хаалт сонгох ), нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, гадуур хувцас хийх уут, хэрэглэсэн салфетка, амны хаалт хийх жижиг уут бэлтгэж өгнө. Хичээлд ирэхээс өмнө хүүхдэд цай, хоол заавал идүүлсэн байна.

 

Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж, өвдсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хичээлд явуулахгүй бөгөөд энэ талаар анги удирдсан багшид заавал мэдэгдэнэ. Хүүхдийнхээ танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлнэ.

 

Гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр суралцах суралцагч болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нь багштай эргэх холбоотой ажиллаж хүүхдийнхээ сурах үйлд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

 

Эцэг эх, асран хамгаалагчийг сургуульд нэвтрүүлэхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд утас болон цахимаар харилцана.

 

Эцэг эх, асран хамгаалагч сургуулийн орох, гарах хаалгаар хүүхдээ хүлээлгэн өгч, авна. Энэ тохиолдолд хүн хоорондын зай барих зөвлөмжийг мөрдөнө.

 

Хичээл, сургалтын ажилтай холбогдох санал хүсэлт, гомдол мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх тусгай утас, цахим шуудан сургууль дээр ажиллуулах бөгөөд тусгай утсыг захирлын баталсан хуваарийн дагуу багш, ажилтан хариуцан ажиллана.

 

Тусгай утасны дугаар болон ажиллах цагийн хуваарийн талаар эцэг эх, асран хамгаалагчид мэдээлнэ.

 

Боловсрол, соёл урлагийн газар

 

2021-08-31 17:51:45